МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан боловч ял шийтгэлгүй үлдсэн, авлигач Найдангийн Баярсайханы хөрөнгө мөнгө, эзэмшдэг компани, бизнес, их сургуулийнх нь ангийнхан, энэ тэнд өгсөн хандив мөнгөнийх нь талаарх мэдээллийг LIVETV.mn-ээс та бүхэндээ хүргэж байна.
Тэрбээр МАН-д 1,98 сая төгрөгийн хандив өргөж байжээ
Найдангийн Баярсайхан гэх цуутай авлигач анх 2014 онд МХЕГ-т ажилд орсон гэх мэдээлэл бий. Тухайн үед МХЕГ-ын даргаар Н.Баярсайханы их сургуулийн ангийн анд болох Ш.Раднаасэд ажиллаж байлаа.
Найдангийн Баярсайхан 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ. Түүний нэг төгсөлтийнхнөөс нэрлэвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан, одоо АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, Хуульчдын холбооны захиргаа, эрхзүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, Дэд профессор Д.Сүнжид зэрэг 137 хүн бий.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Н.Баярсайхан авлигаар олсон мөнгөнийхөө тодорхой хувийг дарга Ш.Раднаасэддээ өгдөг байсан байж болзошгүй. Тийм ч учраас Ш.Раднаасэд Эрүүгийн хуульд хулгайгаар авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг оруулж, Н.Баярсайханыг ялгүй үлдээсэн хэмээн бичсээр байгаа. Гэхдээ үүнийгээ хэн нь ч нотолж чадаагүй. Гэвч Ш.Раднаасэдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт нэг анхаарал татахуйц зүйл байдаг. Тэр нь Ш.Раднаасэдийг МХЕГ-аар ажиллаж байх жилүүдэд түүний гэр бүлийн хүн нь жилд дунджаар 58 сая, 51 сая төгрөг олж байсан мөртлөө МХЕГ-ын даргаар буусных нь дараа олдог орлого нь огцом буурч бүр 6 сая болсон байгааг та доорх баримтаас харж болно.
Авлигач Н.Баярсайхан хэдийгээр АН-ыг засаглаж байх үед анх төрийн албанд орсон боловч хэзээ хэнд хэрхэн хандив өргөхөө мэддэг хүн байж. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгууль болох үед МАН-д 1,98 сая төгрөгийн хандив өгсөн байгааг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны нэгдүгээр сарын 17-ний өдрийн албан бичгийн хавсралт 1.1-ээс харна уу.
МАН-д сонгуулиар хандив өгснөөс ч болсон уу, эсвэл улс төрийн татаас ч байсан уу мэдэхгүй Н.Баярсайхан 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга болон тушаал дэвшсэнээр бусдыг хясан боогдуулж, авлига авах ажилдаа ханцуй шамлан орсныг та бид мэднэ.
Н.Баярсайхан 1.35 тэрбумаар үнэлэгдэгдэх зургаан үл хөдлөх хөрөнгөтэй
АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулсны дүнд Н.Баярсайханыг оймсондоо боодол ам.доллартай, ажлынхаа шүүгээд олон зуун саяар тоологдох, төгрөг, валюттай байхад нь баривчилсан бичлэг ил болсон. Тэрбээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 346/я дугаартай шийдвэрээр цагдан хоригдохын өмнө АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэе.
Найдангийн Баярсайхан 1 тэрбум, 354 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 орон сууц, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай оффистой. 90 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашин, зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум хэмээн тогтоосон 568 м2 газартай. Нэмж хэлэхэд хотын А зэрэглэлийн бүсийн газар л ийм үнэлгээтэй байдаг. 54 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэл, 86.2 сая төгрөгийн хадгаламжтай байсан гэхээр бусдаас авлига авахгүйгээр хангалттай сайхан амьдарч болохоор хүн байж.
Мөн бусдаас 58 сая төгрөгийн авлагатай, ямар ч банк санхүүгийн байгууллагад өр зээлгүй байсны зэрэгцээ “Хай Фай медиа групп” ХХК-ийн 50 хувь, “Хай фай рекордс” ХХК-ийн 50 хувь, “Эм жи эл констракшн” ХХК гэх барилгын компанийг 100 эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлсэн туйлын чинээлэг нэгэн байсан атлаа ханаж цаддаггүй шунал, тачаалаасаа болон ийнхүү баларчээ.
Өчигдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын авлигын эсрэг сүлжээний зөвлөх Андрей Кухарук “Авлигын гэмт хэрэгтнийг маш бага мөнгөөр торгоод өнгөрөх нь буруу. Хууль бусаар олсон хөрөнгө төдийгүй, өөрийнх нь хөрөнгийг хурааж бусдыг айлгаж болгоомжлохуйц ялын бодлоготой байх ёстой” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн. Хэрвээ Монголын төр Найдангийн Баярсайханы тэрбум тэрбумаар үнэлэгдэх бүх хөрөнгийг нь хуу хураасан бол шуналдаа тачаадан галзуурч байгаа авлигачдад том цохилт, айдас болгоомжлол төрүүлж болох байлаа.
Н.Баярсайхан гэгч энэ авилгачин хөлсөө дуслуулсан ариун цагаан хөдөлмөрөөр энэ их хөрөнгийг цуглуулаагүй нь хамгын тэнэг хүнд ч ойлгогдохоор,ийм этгээдүүдэд ял завшуулах хууль буй болгосон этгээдийг нэн даруй яллаж тэр засварласан хуулийг нь хуучин байранд нь тавих хэрэгтэй,ийм нэг ард иргэдээ басамжилсан үйл ажиллагааг үргэлжлүүлэж ард түмнээ доромжлож байгаад нийт иргэд тэмцэлд босвол хор хохиролыг хэн хариуцах вэ?ер нь байдал их эвгүй талруугаа явж байгаа шүү?ХЗДХЯ гэж газар байна уу?Төр засаг гэж байгаа юу?
Раднаасэд хууль оорчлоснийг хэн ч нотолж чадаагуй гэж ээ. МАН энэ асуудлыг сохож ярихыг хусэхгуй дарж байгаа. Онгорсон цаг дээр ярьж болохгуй. Энэ асуудлыг босгож хахуульчны цаадах том хахуульчин раднаасэдэд ялыг нь эдлуулэх хэрэгтэй.
Бид хунсний аюлгуй байдлаа хангая гэвэл МХЕГ -г хамгийн туруун хоож тараах хэрэгтэй.
Хэт их нөгөө АГУУ ИХИЙН ШУНАЛ-тай улсууд НАМ нэрээр төрд гарвал МУ сүйрнэ шүүдээ. Иймэрхүү улсуудын хувьд хатуухан хэлэхэд ХӨРӨНГИЙГ нь хурааж Буудвал ТААРАХ юмдаа. Дээрхи нь суудлаа олохгүй бол доорхи нь гүйдлээ олохгүй гэдэг шиг төр барьж буй улсууд ийм байхад ард түмэн элгээрээ хэвтэх болж байна шүүдээ. Энэ нам гэж юмыг нь шууд л тараавал таарах юмаа. Хичнээн боломжийн үйлдвэрүүд байлаа ХУВЬЧЛАЛ нэрээр устгасан, ажил хийх боломжийг устгахаар энэ ард түмэн юу хийх болж байнаа.Намыг Улсын төсвөөс санхүүждэгийг болиулах хэрэгтэй ш дээ. Үйлийн үр гонжийн лай гэж бий шүү.
Пяссдаа гэртээ боожгоогой аасаад байж болдогүй юм уу заавал идэх гээд сда
Энэ хүүр чинь дөнгөж 98.н онд сургууль төгсчихөөд хэдий завандаа энэ их хөрөнгө хогшил ямар замаар цуглуулж амждаг байна аа овоо сайн гудраачин уу одоо яаж хүний нүүр харна аа оймос баярсайхан гуай аягүй бол бандаашинд нь бас боодол доллар байсан даа энэ нөхөр
Раднаасэдтэй нь хамт хөрөнгийг нь хурааж шоронд нь цуг хорь цаад цуг төгссөн 130.д нөхдүүдийг бас сайн шалгах хэрэгтэй юм байна даа
huuli busaar olson bvh hurungiig n huraagaad uuriig n buudaaad shoroond bulaad sumniih mungiig ger bvleer n tulvvleh yostoi. ingej chadadhgvi bol ard tumen bosno shvv. muusain avilgachid urvagchidaas bolj uls oron hugjihgvi dampuurch duuslaa.
Раднаасэд хужаа нартай хамтарсан 2 ч махны урагш нь гаргадаг үйлдвэртэй ба МХГдаргаар ажиллаж байхдаа авилгалыг мөн ч цэцэглүүлсэндээ
Er ni ene MHEG iin darga baitsaagch nar arai denduu. Hanaj tsadahaa baisan. Hil Gaaliar orj irj bga humuuses ih baga hemjeegeer bainga tataas avilga avaad surchihsan garuud baidag yum bna le. Arai aimaar. Shunal ihedvel shulam bolnoo gej
Radnaased 2016 оны сонгуулиар сонгогдонгуутаа авилгаар шинэ ланд 200 авч байсаныг байрныхан хүмүүс бүгд мэднэ шдээ. Авилгачин хулгайч
Цагаандаа гарсан луйварчдын нэгийг илрүүлсэн байж орлого зарлагыг нь тооцоод илүү орлого болох эд хөрөнгийг нь хураахгүй юм бол ямар илрүүлэлт болох вэ дээ? Ард иргэдээ доромжилж басамжилж байгаа нэг илрэл бол энэ шүү дээ.Тэгэхээр ард иргэд минь нэгдэж эрх ашгаа хамгаалан тэмцэх цаг нь болжээ.Бодол саналаа хуваалцаарай.
Шийтгээч