ВИДЕО: Оймсондоо боодол $100 нуусан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Видео мэдээ 2650

ВИДЕО: Оймсондоо боодол $100 нуусан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ

 

АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсвэл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх хэргийг шалгасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан тушаалтнууд болох Э.Аззаяа,  Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Агвандан нар нь Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох импортлох зөвшөөрөл олгох үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон .

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайханы өрөөнд нэгжлэг хийх үед зүүн хөлний оймсондоо их хэмжээний ам.долларыг нуусан байсныг илрүүлсэн. 

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид хотхоны … тоот орон сууцанд нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг 20 мянган юанийг хураан авсан.

Н.Баярсайханы гэрт нэгжлэх хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, 5.1 сая төгрөг, унтлагийн өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байрлах сэйфнээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, 50.000 юань, албан өрөөнөөс нь 8.600 ам.доллар, 10.8 сая төгрөг нийт 230.8 сая төгрөг, 152.117 ам.доллар, 70 мянган юанийг хураан авчээ. 

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга

Гэвч Э.Аззаяа, Б.Элдэв-Очир нарын холбогдох гэмт хэргийн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

5 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Хэрэг хийж авилга аваад л хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд л тарвалзаад байх хэрэг үү Нямка гуай

  2. Иргэн

    Одоо бүр энэ төр хууль хяналт чинь дампуурч дууслаа хэрэг хийж л байдаг авилга авч л байдаг хүн хэлмэгдүүлж л байдаг барьсан тавьсан гэж жүжиглэж байгаад л хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд л толгойг нь илээд гударсан мөнгөө хувааж аваад л таг чиг цаазын хуулиа хурдан сэргээж хэдэн нөхөдийг бүх хөрөнгийг нь хурааж аваад буудаад буудаад хаячихвал энэ төр цэвэршинэ дээ

  3. Иргэн

    Энэ АТГ .н хэрэг монголд байна уу хэрэг муу илэрүүлнэ илрүүлсэн хэргээ илжиртэл нь дарна тэгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгоно ийм АТГ татан буугдвал таарна

  4. Монгол

    хэрэг хийсэн байхад,Хэлэлцэх хугацаа дуусна гэж байх ёсгүй шүү дээ..тэгвэл үүнийг хүмүүс ашиглаад,хэрэг хийгээд бх уу.энэ хууль дүрмээ амьдралд нийцтэй.засаж залруулаачээ..тэгэхгүй бол төрийн албан хаагч нар нь бүгд авилгач,ичих ч нүүргүй боллоо.

  5. Багш

    Эцэг эхчүүдийн анхааралд !!! Англи хэл дээр уран зохиолын номыг системтэйгээр уншиж, ойлгож сурах чадварыг төлөвшүүлдэг 1 жилийн супер сургалтанд бүртгэж байна. Америк, Бритиш, Орос, Монгол болон олон улсын дунд сургуулиудын 8-12 ангийн англи хэлний өндөр суурь мэдлэгтэй, суралцах өндөр эрмэлзэлтэй хүүхдүүийг урьж байна. 99922603.

Сэтгэгдэл үлдээх