LIVE: Ж.Батзандан: Найрамдлын газраас С.Эрдэнэ тараасан гэх мэдээлэл надад ч, Ерөнхий сайдад ч бий

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 3865

LIVE: Ж.Батзандан: Найрамдлын газраас С.Эрдэнэ тараасан гэх мэдээлэл надад ч, Ерөнхий сайдад ч бий

 

Уржигдар /2019-05-21/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал дээр хэлсэн үгэндээ "Найрамдал зуслангийн 5220 га газраас 1200 га газар л үлдэж бусдыг нь эрх мэдэлтнүүд хувааж авчээ" гэж мэдээлсэн. Уг мэдээллийн мөрөөр Найрамдал зуслангийн газраас өмчилж авсан хүмүүсийн жагсаалт цахим орчинд тархсан. Уг мэдээлэл дунд УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2,5 га, Л.Болд 4500 мкв газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан гэсэн байсан юм.

Энэ асуудлыг бид УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

"Ах нь дөнгөж сая фэйсбүүкээс харлаа. Хуурамч гүтгэлэгт мэдээ гарсан байна. Бидний нэр дээр Найрамдал зусланд газар байвал иргэн та бүхэнд үнэ төлбөргүй өгье. Гэрчилгээг нь гаргаад ирээрэй. АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн Найрамдлын газрыг өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст өнгөрсөн дөрвөн жил тарааж өгсөн гэсэн мэдээлэл бий. Би одоо Л.Оюун-Эрдэнэ сайд дээр орно. Өнөөдөр та бүхэнд энэ жагсаалтыг гаргаад өгнөө. Ж.Батзандан, Л.Болд нарт нэг см газар ч байхгүй. Б.Хурц болон С.Эрдэнийн хамсаатнууд өөрсдийнхөө нэр дээр авчихсан байна. Хулгай нь илрэх гээд ирэхээр өөр хүмүүсийн нэрийг гаргасан жагсаалт гаргаад ирсэн байна лээ" гэлээ.  

-Танай ахыг ИНЕГ-ын дарга болох гэж байгаа гэх юм?

-Манай ахыг МИАТ-ын дарга, ИНЕГ-ын дарга болно гэх мэдээлэл яваад байх юм. Одоо гэртээ л сууж байна. Энэ ажилд томилогдчихвол надад хэлээрэй. Та нар ч бас эх сурвалжаа гурван талаас тодруулж байгаарай. 

-Та С.Эрдэнэ гишүүнийг энэ газрыг хамаатан саднууддаа тараасан гэдгийг яаж батлах юм бэ?

-Найрамдал зуслан чинь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяанд байдаг зуслан. Тэр газрыг зөвхөн сайдын эрх мэдлийн хүрээнд газар олголт хийгдсэн гэх мэдээлэл надад бий. Ерөнхий сайд дээр ч тийм мэдээлэл бий. 

 

Найрамдалд 500мкв газартай хэмээгдсэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бас тайлбар өглөө.

Тэрбээр,

-Найрамдал зуслангийн 5000 га газрын 4000-ыг нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд авсан байна гэдэг асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар хөндөн тавьж, хүүхдийн ногоон байгууламжаас хумсалсан хүмүүст хариуцлага тооц гэж НХХ-ийн сайд Н.Чинзоригт үүрэг болгосон. Миний нэрийг энэ асуудалд хавчуулсан байна лээ. Надад Найрамдалд байтугай аль ч зуслангийн ойролцоо газар байхгүй. Ер нь надад аялал жуулчлалын чиглэлээр авсан ямар ч газар байхгүй гэлээ. 

 Ярилцлагыг дараах бичлэгээс үзнэ үү

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    шижгийн п-да Тавантолгойгоос болж намаа худалддаг лалар

  2. оюун

    энэ хүмүүсийн шунал яасн дуусдаггүй юм вэ нүцгэн ирсэн нүцгэн буцна гэдгээ мэддэггүй юмуу төрийн мөнгө идсэн хүмүүсийг хохиролоо төлтөл нь шоронд хийдэг хууль гаргамаар байна монголд их хурлын 76 гишүүн хэрэггүй гэдэг нь 30 жилийн амьдралаар батлагдлаа одоо эднийг иараах хэрэгтэй 76 хүн монголыг хувааж идсээр байтал ард бид модоо бариад дууслаа шүү одоо бослого гаргаж эднийг барьж буудах хэрэгтэй тэрвэл төр луйварчдыг дийлдэг болно

Сэтгэгдэл үлдээх