Европ тивд Английн багууд ноёрхлоо тогтоолоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Хөлбөмбөг 3576

Европ тивд Английн багууд ноёрхлоо тогтоолоо

 

Аваргуудын лигт Английн Ливерпүүл болон Тоттенхам багууд дуулиантайхан финалд шалгарсан билээ. Уг тоймыг дэлгэрүүлж уншихыг хүсвэл энд дарна уу.

Харин урьд шөнө Европа лигийн хагас шигшээ хариу тоглолтууд боллоо. 

  • Челси 1:1 Франкфурт
  • Валенсиа 2:4 Валенсиа

Челси клуб Европа лигт 17 тоглолтод хожигдоогүй дээд амжилтын эзэд боллоо

Челси болон Франкфурт багуудын хувьд эхний тоглолт болон хариу тоглолтдоо 1:1 харьцаагаар тэнцсэн юм. Нийлбэр оноо 2:2 болж тэнцсэн тул торгуулийн цохилтоор ялагчийн шийдэхэд 4:3 харьцаагаар Челси илүүрхэж Европа лигийн шигшээд тоглох эрхээ авлаа. 

Челси болон Франкфурт багуудын тоглолтыг тоймыг толилуулж байна. 

Арсеналчууд Валенсиаг талбай дээр нь бут ниргэлээ

Хагас шигшээ эхний тоглолтдоо "Их буучид" Валенсиаг талбай дээрээ хүлээн авч 3:1 харьцаагаар бут ниргэсэн билээ. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин урьд шөнө хариу тоглолтод Валенсиа клубын Camp de Mestalla цэнгэлдэхэд "Их буучид" талбайн эздийг 2:4 харьцаагаар мөн л бут ниргэлээ. Тоглолтын гоолын салхийг хагалж Валенсиагийн Гамиеро 11 дэх минутад гоолдсон төдийгүй тэрээр 58 дахь минутад дахин гоолдож дабль хийсэн юм. Гэвч Арсеналын "Мэргэн бууч" Аубамеянг 17, 69, 88 дахь минутад гоолдож хэт-трик хийлээ. Мөн түүнчлэн Лаказетта 50 дахь минутад гоолдсоноор хоёр тоглолтын нийлбэр 3:7 болж Их буучид Европа лигийн финалд нутаг нэгт Челситэй учрах боллоо. 

1 Сэтгэгдэл

  1. Basandorj

    Arsenal bol gaihaltai bag hendech diilegdeshgu bag

Сэтгэгдэл үлдээх