Аваргуудын лигийн финал Англичуудын наадам болох уу ?

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Хөлбөмбөг 3040

Аваргуудын лигийн финал Англичуудын наадам болох уу ?

 

. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.  

Эхний тоглолт Английн Лондон хотноо Тоттенхам клубын шинэхэн цэнгэлдэхэд болсон ба энэ удаагийн аваргуудын лигт Реал Мадрид, Ювентус зэрэг хүчирхэг багийг хожиж шуугиан тарьсан Аяакс клуб Тоттенхамыг талбай дээр нь хожиж дахин шуугиан тарисан билээ. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Харин хариу тоглолт өнөө шөнө Аяаксын Жохан Кружиф Аренад болно. Тоттенхамын хувьд сүүлийн гурван тоглолтдоо хожигдол амсаад байгаа ч Премьер лигтээ хүснэгтийн топ дөрвөн багт багтсан хэвээр байна. Аяакстай урьд өмнө гурван удаа учраа таарахдаа хоёр удаад нь хожсон Тоттенхамын хувьд өнөөдөр хожих туйлын зорилго байгаа нь мэдээж хэрэг.

Аяакс ч шинэ залуу эрч хүчтэй тамирчдынхаа шуургалсан довтолгоогоор хожлоо баталгаажуулах биз. Тэд сүүлийн 10 тоглолтдоо ердөө нэг удаа тэнцэж есөн ялалт байгуулаад байгаа шилдэг формтой байгаа баг. Мэдээж өөрийн талбай дээрээ гоолын илүү давуу байдалтай тоглолтод оролцох ч гэлээ урьд шөнийн тоглолтын үр дүнг харвал юу ч болж мэднэ. Хэрэв Тоттенхам Аяаксыг өнөөдөр хожиж чадвал нутаг нэгт Ливерпүүлтэй цом булаалдах учиртай. 

Аяакс клуб аваргуудын лигийн энэ улирал ямар гайхалтай тоглолтуудыг үзүүлж байгаа түүвэр бичлэгийг толилуулж байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх