ШУУД: 2-6 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Эрүүл мэнд, Танд хэрэгтэй 4227

ШУУД: 2-6 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ

 

Монгол улсын Засгийн газраас 0-12 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх шийдвэр гаргасан. Энэхүү эмнэлгүүдийн нэрс тодорсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус мэдээлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. 

Д.Сарангэрэл,

"2018 онд баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Хэрэв энэ чигт нь орхивол бүтэн нэг үeийн шүд цооролттой болох эрсдэл байгаа юм. Тиймээс "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийг Засгийн газраас баталсан юм.

Мөн амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг бүх нийтээр суулгах зорилт тавьж байна. 2019-2023 он хүртэл төсөл хэрэгжинэ. Цахим хяналт хийнэ.

Эдгээр эмнэлгүүд эхний ээлжинд 2-6 насны 725 мянган хүүхдийн шүдийг эмчлэх, зөв дадал суулгах ажлын зохион байгуулна. Хөтөлбөрийн үр дүнд шүдний цоорлын тархалтыг 30 хувь бууруулна. Эхний ээлжинд 2-6 насны хүүхдийн шүдийг эмчилнэ. Цаашид 6-12 насны хүүхдийн шүдийг ч эмчлэх асуудалд анхаарч ажиллана" гэлээ.

2 Сэтгэгдэл

  1. Оогий

    Хоёр нас хүрээгүй хүүхдүүд яах вэ Төлбөртэй үйлчлүүлэх үү.

  2. Зочин

    ХУЦ

Сэтгэгдэл үлдээх