Засгийн газраас баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлэв. Тодруулбал, хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 шүдний эмнэлэг энэ сарын 8-наас эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж 2-6 насны хүүхэд, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэллээ. Үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн жагсаалтыг хүргэе.