Чөлөөт бөхийн 65кг жинд Т.Тулга бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аварга боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Спорт, Чөлөөт бөх 3835

Чөлөөт бөхийн 65кг жинд Т.Тулга бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аварга боллоо

 

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-24 өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулагдлаа. “Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 11 орны тамирчид сонгомол бөх, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10, нийт 30 жинд өрсөлдлөө.

Манай сайт медаль хүртсэн Монгол хүчтэнүүдийнхээ барилдаануудыг түүвэрлэн толилуулж байна. Эхний дугаарт эрэгтэйчүүдийн 65 кг жинд “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулгын барилдаануудыг түүвэрлэн толилуулж байна.

Т.Тулга эхлээд Сингапурын Зи Сяан Лимтэй барилдан цэвэр яллаа. 

Хагас шигшээд Казакстаны Иляс Зумайтай барилдан мөн цэвэр яллаа.

Алтан медалийн төлөө Ираны Бабак Язданичератитай барилдан цэвэр ялсан. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх