Жүдо бөхийн Тбилисийн гран прид оролцох Монголын баг, тамирчид

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Спорт, Жүдо 4473

Жүдо бөхийн Тбилисийн гран прид оролцох Монголын баг, тамирчид

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн гурав хоногийн дараа (3.29-31) эхлэх гэж байна. 

Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 400 гаруй жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм. Манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 16 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм. 

Тбилисийн гран прид оролцох Монголын баг бүрэлдэхүүн

Уг тэмцээнд эмэгтэйчүүдийн -48кг жингийн чансааг тэргүүлэгч МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг жингээ тэргүүлэн барилдах бол дэлхийн чансааны дэд байрт бичигдэж буй Украйны Дариа Блодид мөн барилдах мэдүүлгээ өгчээ. Украйны Дариа Блодидын хувьд энэ он гарсаар анхны тэмцээндээ орж буй нь энэ бөгөөд 2017 оны Хаагын гран при тэмцээнээс хойш орсон найман тэмцээндээ бүгдэд нь түрүүлээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл Урнаа аваргатай учраа таарч барилдаагүй байгаа тул үзэгчдийн гол анхаарал энэ хоёр бөхийн барилдаан дээр төвлөрч буй нь мэдээж. 

Тбилисийн гран при 2018 тэмцээний шилдэг цэвэр савалтууд:

 

 

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Tamirchiddaa amjilt husie.

Сэтгэгдэл үлдээх