Рональдогүй Ювентус улиралын анхны хожигдлоо амслаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт, Хөлбөмбөг 2258

Рональдогүй Ювентус улиралын анхны хожигдлоо амслаа

 

Италийн Сери А лигт нэг ч хожигдолгүй лигээ тэргүүлж байсан Ювентус клуб энэ улиралын анхны хожигдлоо амслаа. Урьд шөнө Ювентус хүснэгтийн 12-т эрэмбэлэгдэж буй Женоа клубт 2:0 харьцаагаар хожигдсон ч тэд хүснэгтийг тэргүүлэгч хэвээр.

Энэ тоглолтод домогт тоглогч Рональдо гараанд гараагүй өнжөөд байсан юм. Хэдий Ювентус хожигдсон ч Сери А лигийн хүснэгтийг 75 оноотойгоор удаах байранд бичигдэж буй Наполи багаас даруй 15 онооны хол зөрүүтэйгээр илүүрхэж яваа. 

Ювентус клуб энэ улиралд нийт 28 тоглолт хийж 24 хожиж гурван тэнцээ, нэг хожигдолтой явж байна. 

Ювентус Женоа клубуудын тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх