ШУУД: Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээн 'Дэвжээ-2'

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт, Жүдо 1887

ШУУД: Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээн 'Дэвжээ-2'

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид нэг алт (-60кг жинд барилдсан Л.Өнөболд), нэг хүрэл медаль (-63кг жинд барилдаж буй Б.Ганхайч) хүртсэн амжилтаар энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орноос медалийн чанараараа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана. Монгол улсаас Л.Отгонбаатар тэргүүтэй шилдэг долоон бөх таван жинд хүч үзэх юм. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу.

Эрэгтэйчүүдийн -90кг жинд “Сүлд” спорт хорооны тамирчин, 2019 оны Монгол Улсын аварга Э.Мөнхжаргал эхний тойрогт Нидерландын Жеспер Сминктэй барилдахаар хоёрдугаар дэвжээнээ гарч ирлээ. Жеспер Сминкийн хувьд энэ жил тун өнгөтэй байгаа ба Тел Авив гран при тэмцээн болон Дюселдорфийн их дуулга тэмцээнээс тус тус хүрэл медаль хүртээд байгаа юм. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх

Гуравдугаар дэвжээг шууд үзэх

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх