Цайны цагийн зочин: ХДХВ-ийн халдвартай иргэдийн дийлэнхийг ижил хүйстэн эрчүүд эзэлж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Цайны цагийн зочин, Эрүүл мэнд 2308

Цайны цагийн зочин: ХДХВ-ийн халдвартай иргэдийн дийлэнхийг ижил хүйстэн эрчүүд эзэлж байна

 

Цайны цагийн зочин: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны албаны их эмч З.Сэцэн:

ХДХВ-ын халдвараар 270 хүн бүртгэгдсэнээс өнөөдрийн байдлаар 238 орчим хүн халдвартай хүн амьдарч байна. . Бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь нь эрчүүд эзэлдэг. Үүний 70 гаруй хувийг бэлгийн цөөнх эрчүүд байдаг. Гэхдээ сүүлийн үед эмэгтэйчүүд ХДХВ-ийн халдвар авах тохиолдол бүртгэгдэх болсон. Иймд иргэд эрсдэлтэй зан үйл хийхгүй байх, бэлгэвч байнга хэрэглэхийг зөвлөж байна.

Тэмбүүгийн тархалт өсөн нэмэгдэж байгаа нь нэг талаас тухайн хүнд зовиургүй, шинж тэмдэг нь илрэхгүй олон жил явдаг учраас хожуу үедээ оношлогдож байна

Гэхдээ бэлгийн цөөнх эрчүүд шинжилгээнд маш сайн хамрагддаг. ТББ-ын тусламжтайгаар тэднийг ХДХВ-ийн шинжилгээнд хамруулж чаддаг.. Иймд өөрийгөө хамгаалахын тулд бэлгэвч хэрэглэх, эрсдэлтэй зан үйл хийхгүй байх, тохиолдлын бэлгийн харилцаанд орохгүй байхыг зөвлөж байна.

Сүүлийн үед заг хүйтэн өвчний эмчилгээний үр дүн муу үзүүлэх болсон. Эмэнд тэсвэртэй болсон учир мэргэжлийн эмчийн зааврын дагуу эмчлүүлэх хэрэгтэй. .

Хүнийг гаднаас нь хараад сайхан залуу, хүүхэн харагддаг ч ХДХВ, БЗДХ, тэмбүү өвчтэй гэдгийг мэдэх боломжгүй. Иймд аюулгүй бэлгийн харилцаанд орох, бэлгэвч тогтмол хэрэглэх, зургаан сар тутамд шинжилгээнд хамрагдаж байхыг зөвлөж байна. .

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх