ШУУД: Шагналаас илүү ослын үед хэрэгтэй багаж хэрэгсэл авч өгөхийг аврагчид хүслээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Видео мэдээ 8222

ШУУД: Шагналаас илүү ослын үед хэрэгтэй багаж хэрэгсэл авч өгөхийг аврагчид хүслээ

"Эко алтан Заамар" ХХК-ийн уурхайд гарсан осол дээр ажилласан аврагчдыг Шадар сайд хүлээн авч уулзлаа

"Эко алтан Заамар" ХХК-ийн осол болсон уурхай дээр онцгой байдлын 36 алба хаагч ажиллажээ. Тэдний тал хувь нь Архангай аймагт үүрэг биeлүүлэхээр явсан учир Шадар сайдтай уулзахаар 18 алба хаагч хүрэлцэн иржээ.

Авран хаагчид шагнал хүсэхээс илүүтэй иймэрхүү ослын үед ажиллах иж бүрэн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авч өгөхийг төр засгаасаа хүсэж байна

Заамарын уурхайд ажиллаад ирсэн аврагчдын зүгээс онцгой нөхцөлд ажиллах багаж хэрэгсэл, хувцас хэрэглэл маш дутмаг байдгийг хэллээ.

Энэ үеэр "Онцгой байдлын үндэсний аврах бригад"-ын аврагч Ж.Баяртогтох "Архангай аймгийн Өгий нуур суман дээр гүний шумбалтын сургуулилт хийж байгаа 20 албан хаагч дундаа дөрвөн л шумбалтын хувцастай байна. Энэ бол жишээ. Цаашид гамшиг осол хэлж ирэхгүй учраас төр засаг онцгой байдлын аврагчдын багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч ажиллавал их баярлана" гэж хэллээ. Энэ бүхнийг шийдэж өгвөл цаашид аврах, эрэн хайх ажиллагаа сайжирч, аюулгүй байдалд ч хангагдана гэж аврагчид үзэж байгаа аж.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшин энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдүүлэхээ илэрхийллээ.

Товчилсон бичлэгийг үзнэ үү

11 Сэтгэгдэл

  1. mgl emegtei

    Шагнал яахав дээ. Урам л юм. Цалин хангамж, ажлын багаж хэрэгслээ сайжруулж өгвөл аврагчдад ч бидэнд ч чухал. Мэргэшсэн залуусынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалъя л даа.

  2. Зочин

    Шагнал яах вэ дарга нар авчихдаг юм. Яг ажил үүрэг гүйцэтгэдэг энэ хэдэн залуусаа шаарплагатай хувцас хэрэглэлээр хангасан нь дээр.

  3. Зочин

    олны нүдэн дээр ил тод авч өгөх хэрэгтэй дээ, аль алиныг нь өгөх л хэрэгтэй

  4. иргэн

    саарал үстэй С.Зоригийг тарваган Илжигдоржтой,янхан Булган нартай хамтран хөнөөсөн салга баатар Э.Бат-үүлийн дэргэд эд бол жинхэнэ баатрууд даа

  5. Б.Цогоо

    Аврагч нарт цэргийн ёслолийн дүрэмт хувцас энгэр дүүрэн одон тэмдэг газар шүрэгсэн савхин дээл хэрэггүй ажилд нь хэрэглэх техник хэрэгсэл хэрэгтэй

  6. Иргэн

    Тийм шүү, цалин хангамж, хувцас, хэрэгсэл бүх зүйлээр хангаж өгөх хэрэгтэй. Хатуу хөтүү , хэцүү бүхэн рүү амь амьдралаа хайрлахгүй орж явчихдаг. Гал түймэртэй хүртэл өмсөж байгаа хувцастайгаа нүцгэн гараараа л тэмцэж явдаг. Тэгээд зарим нь хүн шиг амьдарч ч чадалгүй цэл залуугаараа бусдын төлөө явж байгаад л хорвоог орхидог. Хамгийн их хайрлаж хамгаалж байх хүмүүс маань аврагчид шүү дээ.

  7. zochin

    Заамарт ажилласан Аврагч бүх залуучуудыг байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагна

    1. Zaya

      Одон медаль энгэрт нь зүүх хамгийн амархан зүйл. Тэр тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг нь өгөөд, бүх аврагч нарын цалинг нэмэх хэрэгтэй.

    2. Зочин

      Олон жил бага тушаалтай гүйцэтгэх ажил хийж байлаа хамгийн гол хүниийхээ эрүүл мэнд авдаг хэдийг нь сайн нэмчихээч тэгвэл ар гэртээ санаа зовохгүй үүргээ гүйцэтгэнэ шүү хэдэн төмөр тэмдэг яах вэ

  8. Зочин

    Bagaj heregseliin asuudal uul ni ene hediin idesh uushnii hajuud yu bhavdee.

  9. цалингийн нэмэхэн зүв шүү ириний айм насантөө

    өрөгсөн тангатай үнэч маш эрилхэг хүмүүси шүү эх оронийминь эрлэхиг хөгүүд мөн шүү

Сэтгэгдэл үлдээх