Рональдогүй Реал Мадридын ирээдүй бүрхэг хэвээр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

10 05сар 2024
Спорт, Хөлбөмбөг 2143

Рональдогүй Реал Мадридын ирээдүй бүрхэг хэвээр

 

Урьд шөнө аваргуудын лигийн шөвгийн 16-ийн хариу тоглолтууд явагдлаа. Хуваарь ёсоор Дортмунд - Тоттенхам, Реал Мадрид - Аяакс клубуудын хооронд хариу тоглолтууд явагдсан юм.

Энэхүү хоёр тоглолтоос Реал Мадрид - Аяакс клубуудын тоглолтыг энэ удаагийнхаа мэдээгээр онцлон та бүхэндээ танилцуулж байна. Шөвгийн 16-ийн эхний тоглолтод 2:1 харьцаагаар Реал Мадрид хожоод байсан бол өчигдөр 4:1 харьцаагаар Аяакс клуб хожиж нийлбэр дүнгээр 3:5 онооны харьцаагаар Аяакс цааш шөвгийн 8-д тоглох эрхтэй боллоо. Реал Мадридын хувьд аваргуудын лигийн сүүлийн таван улирлын дөрөвт нь аварга болж байсан ч энэ удаад шөвгийн 16-аас тэмцээнийг орхих боллоо. 

Хөлбөмбөгийн экспертүүд Реал Мадридын хожигдолыг домогт тоглогч Роналдотой холбон тайлбарласаар байна. Сүүлийн найман улиралын турш Рейл Мадрид клуб Роналдогийн хамт аваргуудын лигт дөрвөн удаад нь шөвгөрч дөрвөн удаад нь түрүүлж байсан юм.

 Реал Мадрид - Аяакс клубуудын тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх