ШУУД: О.Баасанхүү: Эрдэнэт хотоос "Жи тайм"-д орж хохирсон 7000 хүн хэцүү байдалд байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Гэмт хэрэг 4153

ШУУД: О.Баасанхүү: Эрдэнэт хотоос "Жи тайм"-д орж хохирсон 7000 хүн хэцүү байдалд байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Би Орхон аймгаас сонгогдсон гишүүн хүн. "Жи тайм" гэдэг нэг зовлонтой асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгааг сэтгүүлчид та бүхэнд дуулгамаар байна. Манай Эрдэнэтээс Жи таймд орж хохирсон 7000 хүн бий. Ж.Марат гэдэг хүн байдаг ч юм уу үгүй ч юм уу. /Бүгд найрамдах Казахстан улсын иргэн, Жи таймыг Монголд нэвтрүүлсэн хүн/

Улсын Ерөнхий прокурортой би одоо уулзах гэж байна. Жи таймын асуудлыг яаралтай шийдээч гэж хүсэх гэж байна. Боломж байгаа бол хүмүүсээ ажиллуулаач, боломж байхгүй бол хохирсон хүмүүсийн асуудлыг шийдээч...

Манай Эрдэнэт хотод хохирсон хүмүүс 7000 байна гэхээр Улаанбаатар хотод хэд ч байгаа юм билээ. Зарим хүмүүс сүлжээнд орж мөнгөө үрсэн, хохь чинь гэх мэт сэтгэгдэл бичдэг л дээ. Тийм бишээ. Ажлын байр алга, авилгачид нь ЖДҮ-г нь аваад идчихсэн ийм нийгэмд л амьдарч байна шүү дээ. 

Гэмт хэрэг хийсэн хүмүүс өнөөдөр "Би жижиг гэмт хэрэг хийсэн. Том хэргүүдээ шийд" гээд байх юм. Гэмт хэрэг л бол гэмт хэрэг. Хэлбэрийн бүрэлдэхүүн гэж байдаг. Жи таймаас болж хохирсон хүмүүс маш хүнд байдалд орчихоод байна" гэлээ.

11 Сэтгэгдэл

  1. ЗОЧИН

    ОДОО ЯАХАВДЭЭ... АМАР ХЯЛБАР АРГААР ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД МӨНГӨТЭЙ БОЛОХ ГЭСЭН БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭ, ШУНАЛТ ХҮСЛЭЭСЭЭ БОЛЖ ЗАЛИЛАНГЫНХ НЬ ХАМ ХЭРЭГТЭН БОЛЦГООСОН ХҮМҮҮС ЮМ БАЙГААМ... ХАРИН ИНГЭЖ ПОПОРХЫН ОРОНД ТҮРҮҮЛЖ ОРООД МӨНГӨӨ ӨСГӨӨД АВСАН ХҮМҮҮС НЬ БУЦААЖ МӨНГӨӨ ӨГСӨН ҮГҮЙГЭЭС ШАЛТГААЛЖ ХОХИРСОН ГЭХ ЖҮЖИГЧДИЙН МӨНГИЙГ ГАРГУУЛЖ ӨГӨХ НЬ ШИЙДЭГДЭХ УЧРААС ҮҮНД Л АНХААРЛАА ХАНДУУЛАХ ЁСТОЙМ... БИТҮҮМЖИЛСЭН МӨНГИЙГ УЛС ОРЛОГОО БОЛГОЖ ХУРААЖ АВАХ ЁСТОЙМ... ЭРДЭНЭТИЙН 7000 ХҮН ХҮН БУСАД НЬ ХАМААГҮЙ ЮМ БАЙХДАА...

    1. Зочин

      Ихэнх нь тэтгэвэрийн хөгчүүл байдаг юм байна лээ. Манай эмээ гэрт зүгээр суухаар гээд 200000 мянган төгрөгөөр элссэн боловч дороо хэдэн ч хүн оруулдаг гэн үү их л гоёоор тайлбарлаж их тоо хэлж та ийм цалинд хүрнэ гэж рекламдсан байгаам. Тэгээд нөгөө цалин мөнгө авсан ч юм байхгүй нөгөө үүсгэн байгуулагч нь дутаасан гэсэн. Тэр нэг зэвүүн казак нь хаана ч яваан юм байгаан . Манай эмээ ямар ч байсан 400000 мянган төгрөгөөр шатсаан. Хоёр сарын тэтгэвэр хөөрхий. Будаа. Хаанаасаа олж авах ёстой юм болдоо энэ талаар мэдээлэл байна уу?

    2. Зочин

    3. сугар

      ЯАСАН МУНДАГ ЖИ ТАИМ ЭНЭ ТЭР МЭДДЭГ ТЭТГЭВРИИН ХӨГШИД ВЭ? ХОХЬ НЬ

  2. irgen

    Suljeend hohirogch gj baidguim geseen odoo yay gehuuu.Hohirooson Marataasaa avah estoi bsan Marat ni haichsan buu med.Dansand bga mungiiig uls orlogo bolhoj avaad surguuli tsetserleg barih heregtei.Uugeer hatuu sanuulga bolgood hergiiig haah heregtei

  3. Erdenechuluun

    Yu gesen ug we uls yahara orlogo bolgoj awdiin hohirson humuusin mungiig 20say bolgoj awsan humuus bga sh de ted naras awmaar bna

  4. Зочин

    Хайвал мөнгөө алдаж болохгүйгээр олон мэдээллүүд бна шүү дээ. Яаж ч бодсон.тийм хурдан их мөнгөтэй болно гэж яаж бодож чадаж бнааааа арай арай бурхан минь

  5. Зочин

    гичийнүүд мин ѳѳрсдѳѳ хохироогүй бол дугай бай хүн тавлаж яахнав чиний хохирох ээлж чин удахгүй ирнэ

    1. ТАРХИА УГААЛГАДАГГҮИ ХҮН

      ХОХЬ ЧИНЭЭ

  6. Baasanhuu gishuuner

    ene asuudal mash udaan bn shiidej uguurei bid tanig ahin songh bolno

  7. зарла

    хохирсон хүмүүс хүн хѳлслѳѳд казак руу явуулж хулгайлж ирүүл эсболбол тэнд нь устгуул.зүгээр хохирч болохгүй. авилагачид мѳнгѳ авч оргуулсан

Сэтгэгдэл үлдээх