"Монголын зэс корпораци" ХХК ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Улс төр, Халуун сэдэв 6506

"Монголын зэс корпораци" ХХК ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдэв

Өнгөрсөн лхагва гарагт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг "Монголын зэс корпораци" хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй байна. Энэ шийдвэр гарсан Засгийн газрын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргаж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл "Монголын зэс корпораци" үндэслэлгүй мэдээлэл тараасан хэргээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ

"Монголиан коппер корпораци"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:

. Манай компанийн талаар зориуд тараасан буруу мэдээллээ залруулж, уучлалт хүсэхийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнд даалгах үндсэн шаардлагатай нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Манай компанийн асуудлаар хууль хяналтын байгууллагууд удаа дараа шалгалт хийж байгаа. Гурван жил гаруй хугацаанд шалгаж байна. Жишээ нь сүүлийн хоёр жил АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч нийслэлийн прокурорын хяналтанд  шалгаж компанийн төлөөллийг 10 гаруй удаа дуудаж байцаалт авсан. Хамтарч ажилладаг байгууллагуудын удирдлагуудыг байцаасан тоо 70 гараад байна. Өөрөөр хэлбэл бид илэн далангүй хамтарч ажиллаж байгаа. 

Харамсалтай нь манай компанийг байцаалтын ажиллагаанд саад учруулж байгаа мэтээр ташаа мэдээлэл тараасан. Л.Оюун-Эрдэнийн гурав дахь өдөр хийсэн мэдээллээс харвал хууль хүчний байгууллагаас тодорхой мэдээлэл авсан нь илт байсан. Ямар зүйл ангиар шалгаж байгаа, ямар схемтэй санхүүгээ босгосон гэх мэт. Олон асуудлыг гүжирдсэн байдалтай ярьж байсан нь ч харагдаж байсан. Гол нь ямар хүмүүсээс байцаалт авсан гэдгийг зориуд орхигдуулж байна лээ.

Тэр яригдаад байгаа 400 сая доллараас төрөөс авсан нэг ч төгрөг байхгүй. Хууль хүчний байгууллагад бүх баримтаа өгсөн. Гэвч үүнийг үндэслэлгүй худал мэдээлэл болгон тарааж олон нийтийг манай компанийн эсрэг турхирч байна.

Монгол улсад Монгол хүн бизнес хийж чадахаа больсон байна. Улс төрчид хэвлэлээр ажлаа хийдэг болчиж. Бид энэ асуудлаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт удаа дараа тавьсан ч хүлээж авахгүй байгаа. Л.Оюун-Эрдэнэ гишүүн биднийг дуудаж уулзаагүй. Давуу байдлаа ашиглан зориуд олон нийтэд нөлөөлөх оролдлого хийж байна. 

"Монголын зэс корпороци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

- Нууцаас гаргалаа гэж мэдэгдээд байгаа тэр хурлын протколыг хоёр жилийн өмнө Засгийн газар өөрөө олон нийтэд ил болгосон шүү дээ.

. Манай төр өөрсдөө "энэ хувьцаагаа буцаагаад авчих" гэсэн саналаа ОХУ-д өгсөн байна лээ. ОХУ-д буцааж өгөх хүсэлт энэ хүмүүст байгаа юм байна гэж ойлголоо.

- Монгол улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол бид олон улсын шүүхэд хандахаар зэхэж бүрэн материалаа цуглуулсан байгаа. Гэвч бид ийм үр дүнг хүсэхгүй байна. Монголчуудыг эрх мэдэл бүхий улс төрчид л өрөнд оруулж байна шүү дээ. 

 

 

20 Сэтгэгдэл

  1. ggggg

    Наад хүнээ ажлыг нь хийлгэлдээ. Гүтгүүллээ ч гэх шиг

    1. Bataar Buyanaa

      Chi ajil hiijiina gej bodoj baina uu? Zugeer l huviin sonirhloo heregjuulj baigaa.

  2. Tuyamaa

    49 huviig neg heseg erdenetiin shulj iddeg baisan nuhdiin l saaliin uneeneesee salah gesen ajliin esreg hiigdej bgaa suulchiin uhen hatan temtsel yum. Buh idej uusan zuils ni ilervel ter nuhud aluulahad ch bagadna sht

  3. Зочин

    Зөв ш дээ. Засгийн газрын нууц ноёнтнуудын гар хөл болж далдаганах хэрэггүй. Оюун-Эрдэнэ мэт гишүүд худалдагдах юм бол хариутай гэдгийг мэдэх ёстой. Эрдэнэт монголдоо үлдэнэ. Хүмүүс тэр сүржин баримтыг нь олж харсан уу? Үгүй

  4. Baasanbayar

    Ulsiin ix xurliin gishuuniixee Buren erxeer bambai xiij ex oron, ARD tumnii erx ashgiig ulandaa gishgej bolohgui, bag umssun luivarchid ni uursduu baij, ene nasand ni bish yum gexed xariutslagiig shuux tsegt ochno gedgee uxaaraasai, gishuun TA.

  5. Уншигч

    Цалин 30 хувь өссөн гэж худлаа шаасан.

  6. Zochin

    Luivarchid unend guitsegdeh oirhon boljee

  7. Зочин

    uursnuu zalidaj avchixaad yu yariad bna ard tumniig yu ch medexgui gej bodoo be 49 xuviig avsan xumuusee

  8. иргэн

    иймэрхүү юмнуудын учрыг нь олж чадахгүй бид ч аргаггүй ХОНЬНУУД юм байна даа

  9. зочин

    улсын өмчийг улсын мөнгөөр луйвардаж авчихаад юу хуцаад бгаа нөхдүүд бэ?ил болгосон хурлын протоколоо өөрсдөө нэг уншаад үзээч.худлаа ш аа сан гарууд.энэ нүдний шилтэй идэж уусандаа дэлбэрэх шахсан гүзээ дүүрэн баа стай нөхөр хаа сайгүй явж л бх юм.энэ хөрөнгөө идэж ч чадахгүй хорвоогийн амьдрал нь дуусах байж юун шуналтай юм.яасан бө долоож бо хөхөх дуртай юс

  10. иргэн

    нэн удахгүй Өөрсдий чинь Монголын ард түмэн Шүүхдэнэ Хулгайчууд аа

  11. зочин

    УИХ-д ч танилцуулахгүй, МУ 49 хувиа авах боломжтой эсэхийг ч ард түмний төлөөлөл болсон УИХ-н гишүүдээр хэлэлцүүлэлгүй яаран сандран шийдвэр гаргасан нь өөрөө тухайн үеийн ЗГ-н оролцоотой луйвар болсон. Монголиан Коппер компани Эрдэнэт үйлдвэрийн 49-н хувийг худалдаж авсан 400 гаруй сая доллартай байсан нь үнэн л бол тэр мөнгийг олох явцдаа МУ-д татвар төлсөн байх ёстой. Тийм зүйл байхгүй бол төрийн өмчийг төрийн мөнгөөр худалдаж авсан мөнгө угаасан хэрэг гэдэг нь үнэн болох байх даа.

  12. Зочин

    Шууд шорондоо орох байтал олон юм хуцаад зогсож чадаж байгаа нь ард нийтийг доромжилсон явдал. Оюун-Эрдэнийг хамгаалах хэрэгтэй.

  13. zochin

    Ajilaa hiij bga negniigee dandaa yahaara gvtgej bdag yam vnen bolood l hewlel medeelleer yariad bga yam bishv harin ch uursduu yasan hanaj tsaddgvi garuud we oyunerdene darga demjij bn shudarga zaluu ard tvmniihuu tuluu temtsej bga hvn gej boddog shv muullah tusam ungulug yawdag yam

  14. Зочин

    Энэ 2 нөхөр ч яахав хий гэсэн, хэл гэснийг нь хийж хэлж яваа нэгэн төөрсөн долоогч наршдээ. Юун 49%-н эзэн. Харин ойрхон ойрхон чарлаад байгаа нь цаад хэд нь үнэхээр бужигналдаад сандраад байгаагийн илрэл. Монгол орон мандан бадраг!

  15. Иргэн

    Мөнхбаатар,Пүрэвтүвшин 2 пацаан нэг өдөр алуулах вий дээ.Юу хийж яваагаа мэдэж бна уу.

  16. zochin

    MUU XAR BALIAR XAR LUIVARCHID ZAILAAACHEE UGCHIXUUD AMID DEEREE ZAILALDAA SHOROND ORJ UXXEESEE UMNU

  17. zochin

    400 sayaa xaanaas avsnaa xeleechee luivarchaan

  18. varane

    Эд нар ч амь нь наана.Там нь цаана , болж байгаа юм байна.

  19. Zorigt

    ajil xiiwel xiisenshig xiij sur niigemdee xiix ystoigoo ner turtei xiij bvteej awsan zeelee vnen sudargaar tulj duudsag chaxgvi baij busdaadaa daraa bvv bol ..busad xvmvvsd bolomjiig bitiivii xaaj tuwugtei bolgood bai bi baisan bol engij echgvvrtei niigemd ee sain ner turtei ajlaa xiix baisan ..... er n iim tom bisnes xiij bagaa xuiw xvmvvsd urung n 5ter bumaas deesh xurugtei xxk ulsaas 1 udaa zeel ugch uur bankaar zeel daxin zeel ugdgvi neg zelee tulsnii daraaa zeel ugdug baixaar bolgomoor ym chaddag n ywj chadaxgvi n danpyyrch duus zaluu saixan xiij bvteex nasiig setgeliig n muxuux xereg vi

Сэтгэгдэл үлдээх