Өнөө шөнө ширүүхэн тулаан өрнөнө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Спорт, Хөлбөмбөг 2027

Өнөө шөнө ширүүхэн тулаан өрнөнө

 

Европын аваргуудын лигийн шөвгийн 16 багийн хасагдах шатны хоёр тулааны эхнийх нь өнөө шөнийн дөрвөн багийн тоглолтоор өндөрлөнө. Өчигдөр шөнө Францийн Олимпик Лион болон Испанийн Барселона, Английн Ливерпүүл болон Германы Байерн Мьюнхэн клубуудын хооронд тулаан өрнөлөө. Аль аль тоглолт нь гоолгүй хаалга хуурай өнгөрсөн ч уйдахааргүй гоё тоглолт боллоо. Олимпик Лион болон Барселона багуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Ливерпүүл болон Байерн Мьюнхэн клубуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Харин өнөө шөнө Италийн Ювентус болон Испанийн Атлетико Мадрид, Германы Шалке болон Английн Манчестер Сити багуудын хооронд гал гарсан тоглолт болох нь дамжиггүй. 

Өнөө шөнийн тоглолтуудаас магадгүй хамгийн сонирхолтой нь Италийн Ювентус болон Испанийн Атлетико Мадрид багуудын тоглолт байж мэднэ. "Wanda Metropolitano" цэнгэлдэхэд Ювентус зочлон тоглох ба 1965 оноос хойш Атлетико Мадрид багийг Ювентус хожиж чадаагүй байгаа юм. Харин энэ удаад шилдэг тоглогч болох Рональдогийн хамт тэд хожил авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа юм. 

Үзэгч таны энэ үдшийн амралтанд зориулж домогт хөлбөмбөгчин Рональдогийн Ювентус клубын төлөө хийж буй гайхалтай тоглолтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна. 

Манай сайт маргааш өглөө тоглолтын тойм бичлэгийг мэдээллийн хамт үзэгчиддээ мэдээлэх болно. 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх