ВИДЕО: Н.Төгсцогт өрсөлдөгчөө 12 үеийн турш "Нүдсээр" дэлхийн аварга боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Спорт, Бокс 5328

ВИДЕО: Н.Төгсцогт өрсөлдөгчөө 12 үеийн турш "Нүдсээр" дэлхийн аварга боллоо

 

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж 10 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн төлөө Доминиканы боксчин Клаудио Маррейротой хэдхэн мөчийн өмнө тулалдлаа.

Гуравдугаар үед Маррейро хүнд цохилтод орсон ч "Шүд зуун" тэсээд гарсан. Үндсэндээ эхний таван үеийн турш Төгсцогт аварга өрсөлдөгчөөрөө хөнгөхөн наадаад авлаа. Тулааны дунд үед Маррейро тоглолтын санаачлагыг гартаа авах гэж оролдсон хэдий ч хариу цохилтод ороод амжилт олохгүй л байлаа. Учраа олохгүй сандарсан Маррейро аравдугаар үе дээр шүүгчийн "зогс" дохионы ард санаатай цохисон нь шүүгчийн хараанаас мултарч чадсангүй торгуулж өөртөө хасах оноог авлаа. Маррейро хэдий өрсөлдөгчөөсөө урт мөчтэй ч түүнийгээ ашиглаж чадсангүй гэхээсээ илүүтэйгээр ашиглах боломжийг нь Төгсцогт аварга өгөхгүй байсаар тулаан дууслаа.  

Бүтэн 12 үеийн тулааныг дуусгаж чадсан Доминаканы тулаанч Клаудио Маррейрод баяр хүргэх нь зүйтэй болов уу. Төгсцогтын хурдтай, хүчтэй цохилтуудыг бүтэн 12 үеийн турш тэснэ гэдэг хэр баргийн чадалтай хүүгийн үзүүлэх тэвчээр биш л дээ. Манай аварга сүүлийн 12 дахь үе дээр өөрийгөө хожсоныг, аварга болсноо биеийн хэлээрээ зарлаад авсан. Тулааны төгсгөлд шүүгчид нэгэн дуугаар МУГТ Н.Төгсцогтыг ялсныг зарлалаа. Шүүгчдийн дүн: 114-113, 115-112, 116-111 

Одоо бүгдээрээ тулааныг бүрэн эхээр нь үзэж сонирхоцгооё. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх