ШУУД: Б.Амгаланбаатар: Салбарын ахлагч нь талийгаач цэргийг цохисон нь үнэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Гэмт хэрэг 2657

ШУУД: Б.Амгаланбаатар: Салбарын ахлагч нь талийгаач цэргийг цохисон нь үнэн

 

ЗХЖШ-аас ажлын хэсэг гарч Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336-р цэргийн анги дээр ажиллаад иржээ.

Энэ талаар Хуурай замын цэргийн командлагч Б.Амгаланбаатар:

-Тухайн өдөр хичээл орж байх үeд нэгэн цэрэг утсаар ярьжээ. Харин . Энэ үеэр талийгаач А "Амьсгаа авч чадахгүй байна" гэж хэлсэн байна. Ингээд гүйлтийг зогсоогоод талийгаачийг оронд нь оруулж хэвтүүлж, гар хөлөнд нь массаж хийн анхан шатны тусламж үзүүлэх гэж оролдсон.

Дараа нь хоёр дахь хичээл орж байх хооронд талийгаачийн биe муудсан учир цэргийн эмчийг дуудаж эмнэлэг явж байх хоорондоо нас барсан байна. Ингээд аймгийн цагдаагийнхан, хууль хяналтынхныг дууджээ.

Энэ бүхнээс үүдэн очиж ажилласан ажлын хэсэг:

1-рт Ангийн захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрэм зөрчсөн,
2-рт Ангийн удирдлага нь өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналтаа сулруулсан

3-рт Эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн гэсэн дүгнэлт хийжээ.

Тиймээс холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар яаманд хандсан байна.  гэсэн юм. 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Зүүн талын чихэвч ажиллахгүй байна

  2. Зочин

    Дуу нь тасалдаад байна ш дээ

Сэтгэгдэл үлдээх