Жүдо бөхийн УАШТ маргааш эхлэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Спорт, Жүдо 3519

Жүдо бөхийн УАШТ маргааш эхлэнэ

 

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн 7 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Сэлэнгэ аймагт маргааш албан ёсоор эхлэнэ. 

Энэ удаагийн УАШТ-ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул багш, сурган хүмүүжүүлэгч, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Данзангийн Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж байна. 

Та бүхэндээ УАШТ-ы хуваарийг хүргэж байна. 

1 дүгээр сарын 7 өдөр /Даваа гариг/:

Эрэгтэйчүүдийн -60кг, -66кш, -73кг

Эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг жингийн барилдаанууд явагдана. 

1 дүгээр сарын 8 өдөр /Мягмар гариг/:

Эрэгтэйчүүдийн -81кг, -90кш, -100кг, +100кг

Эмэгтэйчүүдийн -70кг, -78кг, +78кг жингийн барилдаанууд явагдана. 

1 дүгээр сарын 9 өдөр /Лхагва гариг/:

Холимог багийн барилдаанууд явагдана. 

Дашрамд сонирхуулахад жүдо бөхийн улсын аваргаар эрэгтэй 98, эмэгтэй 58, нийт 157 тамирчин шалгарчээ. Монгол Улсын аваргаар хамгийн олон удаа түрүүлсэн тамирчдыг дурьдвал:

Эрэгтэйчүүд:

  • Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ 12 удаа
  • Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Ж.Ганболд, ОУХМ Ц.Очирбат нар тус тус найман удаа түрүүлж байжээ.

Эмэгтэйчүүд

  • МУГТ Х.Эрдэнэт-Од 16 удаа
  • МУГТ Д.Цэрэнханд 14 удаа түрүүлээд байгаа бол Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа 2012 оноос хойш тасралтгүй улсын аварга болоод байгаа юм. 

Монголын бүх жүдочиддоо амжилт хүсье. 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх