🔴LIVE: Ц.Наранчимэг: Намууд сонгуулийн сурталчилгааны үеэр амлалт өгвөл бид хянахгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Улс төр 371

🔴LIVE: Ц.Наранчимэг: Намууд сонгуулийн сурталчилгааны үеэр амлалт өгвөл бид хянахгүй

Улс төрийн нам, эвслүүд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Энэ асуудлаар зарим зүйлийг Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Наранчимэгээс тодрууллаа.

Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг:

-Үндэсний аудитын газар 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Төрийн аудитын тухай хуулийн 6-р зүйл, Их хурлын сонгуулийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.5-д заасан Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөрөнгө санхүү шаардлагатай зорилт арга хэмжээнүүд нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцсэн эсэхэд аудит хийж дүгнэлт гаргана.

Бид эхний аудитын дүгнэлтээ хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 10-ны дотор гаргана. Нэг удаа буцаах хуулийн заалттай. Дөрөвдүгээр сарын 17-ны дотор засаж сайжруулаад ирүүлэх боломжтой. Ингээд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр СЕХ-д хүргүүлнэ. Улсын ерөнхий аудиторын захирамжаар 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган ажиллаж байна гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх