🔴LIVE: Ж.Сүхбаатар: Ногоон автобусны хэрэгт холбогдсон учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Улс төр 530

🔴LIVE: Ж.Сүхбаатар: Ногоон автобусны хэрэгт холбогдсон учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй

"Ногоон автобус"-ны гэх хэрэгт холбогдсон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар тус хэргийн талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Ногоон автобусны хэрэг шүүхэд шилжсэн. Шүүгч танилцах ажиллагаа явагдаж байгаа. Миний хувьд эхлээд гэрчээр мэдүүлэг авч байснаа дараа нь яллагдагч болсон.

Эхний хорин ногоон автобусыг хүлээн авсан. Дараагийн 80 автобусыг хүлээж авахын өмнө тус асуудал олон нийтийн анхааралд өртсөн. Тэгээд хүлээж аваагүй.

Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа. Эхний хорин автобусыг хүлээн авах үед нь хууль бусаар үүрэг даалгавар өгсөн гэж үзэж байгаа. Энэ нь тодорхой нотлох баримтгүй юм.

Ногоон автобусны сонсгол явагдах гээд хянан шалгагч шинжээч томилогдоод явж байгаа юм шиг байна. Тэгээд судалж үзээд хэнийг дуудах эсэхээ шийддэг журамтай. Дуудсан тохиолдолд мэдээж очно. Тус сонсгол хязгаарлагдмал байдлаар явагдах юм билээ.

гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх