🔴LIVE: Б.Мөнхжаргал: Эцэг, эх нь архидан согтуурч хяналтаа алдсанаас хоёр настай хүүхэд гэртээ осгосон байсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийгэм 414

🔴LIVE: Б.Мөнхжаргал: Эцэг, эх нь архидан согтуурч хяналтаа алдсанаас хоёр настай хүүхэд гэртээ осгосон байсан

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд энэ сарын 16-нд эцэг, эх нь архидан согтуурч, үл хайхарсантай холбоотойгоор хоёр настай охин нь гэрээсээ осгосон байдалтай олдсон юм. Энэ хүрээнд ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас тодрууллаа.

Ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал:

-Энэ оны гуравдугаар сарын 16-ны 08:35 минутад “Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхэд осгосон байдалтай ирлээ” гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, тус дүүргийн Хүүхдийн биеийн байдал тогтвортой, дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэж байна.

Тэгэхээр иргэдэд сэрэмжлүүлэг болгож хүргэхэд, иргэд бага насны хүүхдийн дэргэд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг зөвлөж байна.

Хүүхдэдээ хараа хяналтаа сулруулж, үл хайхарсан эцэг эхэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог. Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-т “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт бий.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 16-р бүлэг 11 дүгээр зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хоёр настай хүүхдийн эцэг, эхийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх