🔴LIVE: Э.Мөнх-Очир: МҮОХ гишүүнчлэлийн асуудлаа цэгцлэх ёстой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Спорт 219

🔴LIVE: Э.Мөнх-Очир: МҮОХ гишүүнчлэлийн асуудлаа цэгцлэх ёстой

-Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны гишүүдийн хурал маргааш болох юм.

Спорт холбоодын зүгээс МҮОХ-нд Үндэсний аудитын газрын хийсэн тайлангийн дүнг сонсох ёстой хэмээн үзэж буй юм. МҮОХ-г тойрсон зарим асуудлаар Монголын буудлагын спортын холбоо болон Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очироос тодрууллаа.

Монголын буудлагын спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир:

-УИХ-ын Төсвийн байнгын хорооны чиглэлийн дагуу Үндэсний аудитын газраас

МҮОХ-нд хийсэн аудитын дүгнэлт байдаг. Тэр дүгнэлтээр гарсан асуудлуудыг МҮОХ хэлэлцэхгүй байгаад нь би сэтгэл дундуур явдаг. Аливаа байгууллага өнгөрсөн алдаа дүгнэлтээ ярих ёстой. Гэтэл өнгөрсөн алдаа дутагдлаа ярихгүй дараагийн асуудлаа ярих гээд байгаад нь учир дутагдалтай санагддаг. Би маргаашийн хурал дээр очиж, асуудлыг дахин тавина.

МҮОХ-ны газартай холбоотой асуудал яригддаг. Хөрөнгөтэй холбоотой зүйл яригддаг. Дээрээс нь олон улсын байгууллагаас тамирчдад ирсэн хандив тусламжийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан, хууль бус байна гэдэг дүгнэлт аудитаар гарч ирсэн шүү дээ. Үүнийг хэлэлцэж, засах ёстой. Болж байгаа, болохгүй байгаагаа л ярих хэрэгтэй байгаа юм. Түүнээс шүүмжлэх гээд байгаа юм биш.

Одоо ч алдаа дутагдал байна. Жишээлбэл, бидэнд мэйлээр МҮОХ-ны гишүүний татварынхаа төлбөрийг энэ сарын 20-ны дотор төлнө үү гэсэн хүсэлт ирсэн. “Гишүүнийхээ татварыг төлнө үү” гээд хувь хүн рүү хандаад миний нэрээр явуулсан байсан. Тэгэхээр би уг нь МҮОХ-ны гишүүн нь биш юм байгаа шүү дээ.

МҮОХ-ны гишүүд нь спортын холбоод байдаг. Тэгэхээр би хариу мэйл илгээсэн. “Би Мөнх-Очир гэж хувь хүнээр татвар төлөх гээд байна уу. Эсвэл Монголын буудлагын спортын холбоо болон Монголын биатлоны холбооны татварыг төлөх юм үү. Үүнд хариу өгөөч” гэж мэйл илгээсэн. Хариу ирүүлээгүй байна. Тэгэхээр бид ийм үл ойлголцлоо засах хэрэгтэй. Бидний анх дүрэм болохгүй байна гээд яриад байсан асуудал чинь гишүүнчлэлийн асуудал байгүй юу.

Нөгөөтэйгүүр МҮОХ-ны байрнаас Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг гаргах ёстой. Нэг хувь хүний шахуу болчихсон байгууллагад ямар асуудал гарсныг бүгд л мэдэж байгаа байх. Олон улсын допингийн эсрэг байгууллагаас өгсөн зөвлөмж нь биелэгдээгүй байна. Үеийн үед наадмын дараа бөхчүүд нь допингийн асуудалд холбогддог. Энэ бүхэн юунаас үүдэлтэй гэхээр суурийг нь буруу тавьсан. Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага одоо Засгийн газрын нэг агентлаг юм шиг болчихлоо. Уг нь төрөөс хараат бус болох ётсой.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх