🔴LIVE: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Иргэд үнийн өсөлтөд маш эмзэг хандаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 365

🔴LIVE: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Иргэд үнийн өсөлтөд маш эмзэг хандаж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос хаврын чуулганаар хэлэлцэх зарим асуудлын талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Энэ хаврын чуулганаар бүсчилсэн хөгжил, тойргийн асуудалд онцгойлон анхаарах ёстой.

Манай Ардчилсан намын хувьд сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа. Ард түмний маш их эсэргүүцэж байгаа тэр бүх зүйл дээр хамт байсан. Тухайлбал, их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг иргэдийн 95 хувь нь эсэргүүцсэн. Гэтэл батлаад явсан.

Түүнчлэн Хөрөнгө оруулалтын хууль байна. Иргэд ихээхэн эсэргүүцсэн манай ардчилсан нам л завсарлага авсан. Ингээд энэ хуулийг хэлэлцэхгүй хойшлуулсан. Бид бүх асуудалд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа. Бидний энэ ажлыг хэвлэл мэдээллийг байгууллагууд мэдээллэхгүй болохоор иргэд мэдэхгүй, юу ч хийгээгүй юм шиг харагдаад байна.

Миний хувьд 42 суманд ажилласан. гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх