🔴LIVE: Ц.Туваан: Авлигачдаа хорьж чадахгүй байж, Н.Өнөрцэцэгийг хорьдог байж болохгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Хууль эрхзүй 1503

🔴LIVE: Ц.Туваан: Авлигачдаа хорьж чадахгүй байж, Н.Өнөрцэцэгийг хорьдог байж болохгүй

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дахин нэг сарын хугацаатай хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Хууль тогтоогчид энэ асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхлоо. УИХ-ын гишүүн Ц.Тувааны байр суурийг хүргэе.

Тэрбээр "1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар ард түмэнд олгогдсон эрхүүдийн дотор хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байгаа. Төр засагт болж буй үйл явдлыг ард түмний сонорт хүргэдэг дөрөв дэх засаглалын төлөөллийг ямар нэгэн байдлаар эрхийг нь хязгаарлаж хорьж буй асуудлыг буруу гэж үзэж байгаа.

Их хэмжээний мөнгө луйвардсан авлига албан тушаалтнууд гадаадад эрх чөлөөтэй явж байна. Н.Өнөрцэцэгээр дамжуулж мэдээлэл авдаг иргэд мэдэх эрхээрээ хохирч байна. " гэлээ. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Өнөрцэцэгийн үг, мэдээлэл ус агаар мэт хэрэгтэй байна,түүнийг суллахыг ард түмэн хүсэн хүлээж байна.Сулла, бид мэдээлэлтэй баймаар байна.

Сэтгэгдэл үлдээх