🔴LIVE: Д.Цогтбаатар: Иргэд, сэтгүүлчид Төрийн ордонд энгийн хувцастай ордог болж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Улс төр 706

🔴LIVE: Д.Цогтбаатар: Иргэд, сэтгүүлчид Төрийн ордонд энгийн хувцастай ордог болж байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Дамдинням, Э.Батшугар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Төрийн ордонд иргэд, сэтгүүлчид заавал ёслолын хувцастай ордоггүй байх журмын зохицуулалтыг хийсэн талаар мэдээлэл хийлээ.  

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

- Энэ бол пүүзний эсвэл жийнсний асуудал биш сэтгэлгээний асуудал юм. Тиймээс миний бие УИХ-ын М.Оюунчимэг, Х.Булгантуяа, С.Одонтуяа, Э.Бат-Амгалан, Р.Дамдинням, Т.Доржханд, Н.Учрал, Э.Батшугар, Д.Ганбат нарын хамт Төрийн ордонд иргэд нэвтрэхэд аливаа хувцаслалтын шаардлага тавьдаггүй байх шийдвэрийг гаргуулах саналыг 2022 оны тавдугаар сарын 17-нд гаргасан. Иргэдийн хувьд асуудал 2022 оны зургаадугаар сард шийдэгдсэн.

Харин сэтгүүлчдийн хувьд өнгөрсөн долоо хоногт шийдэгдлээ. Сэтгүүлчид Төрийн ордонд энгийн хувцастай орж болно. Сэтгүүлчид Төрийн ордны ажилчид биш шүү дээ. Ажлаа хийгээд гаднаас орж ирж байгаа л хүмүүс.

 

1 Сэтгэгдэл

  1. Г.Гомбо

    Цэцэрхэх гээд тэнэгтэв гэж гэж нэг үг байдагсан билүү.Үгүй билүү.

Сэтгэгдэл үлдээх