🔴LIVE: Ховд аймгийн ЕБС-ийн багш, СӨБ-ын багш, Өрхийн эмнэлэг, Мал эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудыг 501 таблетаар хангалаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 547

🔴LIVE: Ховд аймгийн ЕБС-ийн багш, СӨБ-ын багш, Өрхийн эмнэлэг, Мал эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудыг 501 таблетаар хангалаа

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ хөдөө" "Цахим Монгол" төсөл хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг компьютер техник хэрэгслээр хангах үйл ажиллагаанд оролцов.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачлан хэрэгжүүлж буй “БОЛОВСРОЛОО ДЭМЖЬЕ” зорилтот хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн ЕБС-ийн багш нарт улсын төсвийн хөрөнгө оруулалттай 507 ширхэг зөөврийн компьютерыг гардуулан өгч байсан юм.

Харин өнөөдөр Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ хөдөө" "Цахим Монгол" төсөл хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг компьютер техник хэрэгслээр хангах үйл ажиллагаа болж 501 таблет гардуулан өгөв.

Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн СӨБ, ерөнхий боловсролын сургуулийн багш нар , өрхийн эмнэлгийн төлөөллүүд, мал эмнэлэг, хүүхэд хөгжлийн төв, боловсролын ерөнхий газрын төлөөллүүд оролцож байна.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    энэ пизда авилгалаа тараагаад эхэлцэн үү

Сэтгэгдэл үлдээх