🔴LIVE: ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг цэрэг нас бардаг асуудалд хяналт шалгалт хийнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 687

🔴LIVE: ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг цэрэг нас бардаг асуудалд хяналт шалгалт хийнэ

Засгийн газраас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулав.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 

-Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонслоо.

Ерөнхий сайдын зүгээс

Болж байгаа асуудлаар өмнө нь УИХ-ын хүний эрхийн дэд хороо хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Уг тогтоолын хэрэгжилтийг салбарын хүрээнд авч үзэж, дүгнэлт боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөл, холбогдох хууль, журам, ахуй нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай байна гэсэн шийдвэр гаргасан. 

Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Үүнийг дотроос нь биш хөндлөнгөөс шалгахын тулд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж байгаа нь ийм учиртай юм. 

2021 онд уг ангид болсон хүн амины хэрэг дээр холбогдох этгээдэд ял оногдуулсан. 8-15 жилийн ялтай зүйл ангийн хамгийн дээд шийтгэлээр шийтгэсэн гэсэн мэдээлэл байна. 

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалах, хилийн цэрэг, дотоодын цэрэг бүгд багтдаг. Иймд Ажлын хэсэг бүх салбарт шалгалт хийнэ.

гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх