🔴LIVE: Б.Баттөмөр: Төсвөөс иргэдэд ирэх үр өгөөж харагдахгүй байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 520

🔴LIVE: Б.Баттөмөр: Төсвөөс иргэдэд ирэх үр өгөөж харагдахгүй байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс 2024 оны төсвийн асуудлаар байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Хүн амын олон хувь нь ядуурсан байна. Орлогын хуваарилалт муу байна. Ард түмэнд оногдох ашиг муу харагдаад байна. 27 их наяд төгрөгийн 87 хувь нь урсгал зардал, олон улсаас авсан зээл хөтөлбөрийн хүүнд зарцуулагдахаар харагдаж байна. Ажлын байрыг бий болгох үйлдвэрлэл, баялаг олох дээр хөрөнгө оруулалт алга. Мөнгөний бодлоготой зөрчилдсөн төсөв болчихоод байна. Эдийн засаг 7 хувь, инфляц 13 хувь гэхээр ямар ч утгагүй юм. Эдийн засаг инфляцаасаа давж байж үр ашигтай болно.

Эдийн засгийн өсөлт бий болгох салбарт ямар ч хөрөнгө оруулалт алга. Инфляцыг нам түвшинд барих бодлого л шаардлагатай байна.

НӨАТ-ыг бууруулах асуудал олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Төсвийн төслөөс өмнө Засгийн газартайгаа ярих ёстой байсан. Хувь гишүүний байр суурь гэвэл буцаан олголтыг шатлалтайгаар өгөх ёстой гэж харж байна гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх