🔴“Амила” цэцэрлэг: Охины эцэг эхэд манай цэцэрлэгийн зүгээс боломжит хувилбараа хэлсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Хэрэг зөрчил 3461

🔴“Амила” цэцэрлэг: Охины эцэг эхэд манай цэцэрлэгийн зүгээс боломжит хувилбараа хэлсэн

“Амила” цэцэрлэгийн хайхрамжгүй байдлаас болж хоёр настай охин хүнд гэмтсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал ес хоногийн өмнө тус цэцэрлэгт явдаг бага ангийн хүүхдүүд хоорондоо муудалцаж нэгнийгээ 14-15 удаа хазаж, гэмтээжээ. Гэмтсэн охины эцэг, эх манай редакцад хандаж, дараах ярилцлагыг өгсөн юм.

Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс бид “Амила” цэцэрлэгийн удирдлагаас мөн тодрууллаа.

“Амила” цэцэрлэгийн Арга зүйч Ж.Энхтуул:

-Ажил үүргээ буруу зохион байгуулсан салбарын эрхлэгчийн буруутай үйлдлээс болж тухайн үйл явдал болсон. Бүлгийн багш, туслах багшаа цэвэрлэгээ хийхэд туслахаар гарсан. “Амила” цэцэрлэгээс тухайн хүүхэд, эцэг эхээс уучлалт хүсэж байна.

Охины ар гэрийн зүгээс хүүхдээ нэг жил цэцэрлэгт үнэгүй явуулах хүсэлт илэрхийлээгүй. Манай байгууллагаас тийм мэдээлэл хэвлэл мэдээлэлд өгөөгүй. Харин. Хүүхдийн биеийн байдлыг цаг тухай бүрд асууж байсан. Гэрт нь очсон, аав нь бидэнтэй уулзсан. Охины ар гэрээс ямар ч шаардлага тавиагүй. Манай цэцэрлэгийн зүгээс боломжит хувилбараа хэлсэн.

Өмнө нь “Амила” цэцэрлэгийн багш сурагчаа зодсон асуудал гарахад хууль цагдаагийн байгууллага нь шалгаад худлаа мэдээлэл болж дууссан. Ингээд багш нар хохирч, байгууллагын нэр хүнд унаж үлдсэн.

Багш ажлын байраа орхисонд арга хэмжээ авна гэв. 

5 Сэтгэгдэл

  1. Zochin

    Ymar n huuhdee iim aimr huuhdtei tsetserlegt dahiad 2iin 2 sar ywuulj bh ymbe boddoo.,

  2. зочин

    2 сар үнэгүй явуулна ч гэх шиг . Наад хүүхэд хазаад бгаа хүүхдийн эцэг эх гэж ямар хүмүүс бнаа. Хүний хүүхэд хазаад бхад хээв бх юм.

  3. kkk

    Хазсан хүүхдийг ярагчин л гэх юм нохой л гэх юм тэгж муухайгаар хэлж болохгүй ээ. Хазуулсан хүүхдээс ялгаагүй л юм мэдэхгүй нялх үр. Хамгийн гол буруутан нь хазаад байдаг хүүхдээ зад загнаад болиулаагүй эцэх эх нь муухай л даа. Эцэг эх нь хазаж болохгүй ээ гэж ойлгуулаагүйгээс өнөөдөр хүүхдээ янз бүрээр хэлүүлж чичлүүлж байна ш дээ. Багш угаасаа л хаздаг цохидог шинжтэй хүүхдээ эцэг эхэд нь хатуухан хэлж сануулах ёстой. Хазуулсан хүүхэд нь гайгүй байгаасай. Хүүхэд чинь хаздаг зоддог цохидог бол чи өмөөрсөн байсан ч бусад хүмүүс хүүхдийг чинь үзэн ядаж чичлэнэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Загнасан байсан ч өөрөө загнаад зодсон байсан ч өөрөө зодсон нь дээр биздээ.

  4. ELONMUSK FREE DONATION

    Өдрийн мэнд элэг нэгт Монголчуудаа би Эрдэнээ зарахаа боль хууль бус тул бөөр Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан бизнесээ дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан, яагаад одоо хүртэл зараад байгаа юм дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байхад https://www.bbc.com/news/business-64645888 тэдэнтэй холбогдоно уу elonxm23@gmail.com www.muskfoundation.org санхүүгийн дэмжлэг авах Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье

  5. Мийга

    Ямар эвгүй яриатай хүүхэн бэ уучлал гуйж бн гэчээд нуруугаа харуулаад сууцан тэ

Сэтгэгдэл үлдээх