🔴LIVE: А.Болормаа: Миний дүүгийн цогцост зөвшөөрөлгүй задлан хийсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Нийгэм 1008

🔴LIVE: А.Болормаа: Миний дүүгийн цогцост зөвшөөрөлгүй задлан хийсэн

БНСУ-д бусдын гарт зодуулж, нас барсан иргэний ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Тэд дүүг нь хөлсөөр ажиллуулж байсан эзэн нь зодож хөнөөсөн хэмээн сэжиглэж байгаа юм. Мөн хэргийн нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгахгүй орхисон гэлээ.

Талийгаачийн төрсөн эгч А.Болормаа:

-Миний дүү БНСУ-д хүлэмжийн талбайд хөдөлмөр эрхэлдэг байсан. Тус компанид хоёр жил гаруй хугацаанд ажилласан. Ажлын хөлс болох 12 сая воноо захирлаасаа авна гэж хэлж байсан. Бид хамгийн сүүлд 2021 оны зургаадугаар сарын 8-нд холбогдоод зургаадугаар сарын 9-нөөс хойш холбогдож чадахаа больсон.

Түүнийг нас барсан талаарх мэдээллийг 2021 оны зургаадугаар сарын 30-нд өгсөн ч энэ өдөр задлан шинжилгээ хийснээс хойш долоодугаар сарын 15-нд бидэнд мэдэгдэж, тэмдэглэлд дурдсан байсан.

Би Гадаад харилцааны яаманд очоод дүүгийнхээ цогцсыг авъя гэхэд 70-80 сая төгрөг болно гэсэн.

Би эхээсээ хоёулаа. Би ганцаараа үлдээд байна. БНСУ дахь Консулын албаныхан зөвшөөрөөгүй байхад дүүгийн минь цогцост задлан хийсэн байсан. Би өнөөдөр БНСУ-д хэргээ шүүлгэхээр очиход чандрын газар бүртгэлгүй байна гэсэн. Бид маш их гайхаж байна. Захирал нь манай дүүг сүүлийн зургаан сар огт ажиллаагүй гэж хэлэхэд гар утсан дээр дөрөв, тавдугаар сард ажилласан цалингийн мессеж ирсэн байсан.

Би энэ хэргийг шийдүүлэх гэж Солонгосын консул дээр очиход Монгол тал мэднэ гэдэг, Монгол талд ирэхээр солонгос тал мэднэ гэдэг. Миний дүүгийн сэртэнгийн яс нь хугарсан. Үүнийг асуухад нас барсны дараа хугарсан гэдэг хариу хэлсэн. Яаж ийм зүйл байж болдог юм бэ. Дүүгээ бид үнэхээр үхсэн бол цогцсыг нь хармаар байна. Дүүгийнхээ хэргийн төлөө чадах бүх арга хэмжээг авч, хөөцөлдөнө. Бидэнд туслах өмгөөлөгч байвал холбогдохыг хичээнгүйлэн хүсэж байна. Одоо бүр цөхөрч төв талбайд өлсгөлөн зарладаг юм уу гэж бодож байна гэв.

1 Сэтгэгдэл

  1. Zochin

    Batjab geed omgoologch hvsbel omgoolono gesen shvv holbogdooroi

Сэтгэгдэл үлдээх