🔴ЧУУЛГАН: Ц.Даваасүрэн: Би хувиа хичээсэн бол дуугай байж болох байсан. Гэхдээ хүн хоёр нүүртэй байж болохгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 846

🔴ЧУУЛГАН: Ц.Даваасүрэн: Би хувиа хичээсэн бол дуугай байж болох байсан. Гэхдээ хүн хоёр нүүртэй байж болохгүй

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Тойрогтоо ажиллаж нийтдээ 900 гаруй хүнтэй уулзсан. Иргэдийн дийлэнх нь гишүүдийн тоо, намын жагсаалтыг дэмжихгүй байна. Нэр хүнд муутай, сонгогдох боломжгүй хүмүүс намын жагсаалтад орно гэж байна. . Иргэдийн сонгох эрх буурч байгаа учраас энэ хуулийг дэмжих боломжгүй юм.

Энэ өөрчлөлтөөр намын эрх мэдэл нэмэгдэнэ, иргэдийн сонгох эрх буурч байгаа юм. Иргэний үндсэн эрх нь УИХ-ын гишүүнийг сонгодог. Ер нь иргэд гурван жилд гурван удаа Үндсэн хуулиа өөрчилж байна гэсэн. Өнөөдрийн биднээр Монголын төр зогсохгүй. Дараа дараагийн үе гарч ирнэ. Улс орны минь цаашдыг хувь заяа доголдохгүй байгаасай. УИХ их сульдаж доройтох гээд байна. Одоогийн их хурал маань их ардчилсан. Үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх