🔴LIVE: Цалин, тэтгэврийг ирэх долдугаар сарын 1-нээс нэмнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 1320

🔴LIVE: Цалин, тэтгэврийг ирэх долдугаар сарын 1-нээс нэмнэ

УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан байна. Мөн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгөхөөс гадна өнгөрсөн хугацаанд олгогдоогүй сарын мөнгийг нөхөн олгох чиглэл өгчээ.  Уг асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газар төсөвт тодотгол хийх саналаа бэлтгээд бүлэгт эцсийн байдлаар танилцууллаа. Танилцуулгыг бүлэг бүрэн дэмжсэн. Засгийн газрын маргаашийн хуралдаанд энэ асуудлыг оруулж, тоонуудаа эцэслэнэ. Дараа нь УИХ-д өргөн мэдүүлнэ. Бүлэг дээр дараах зарчмын хүсэлт гаргалаа. Тодруулбал, Энэ удаа хавтгайруулж нэмэлгүйгээр суурь тэтгэвэр, тэтгэмж, цалинг өөрчлөхөөр болж байна асуудал байна. Энэ мөнгө байгаа юу гэдэг асуулт урган гарч байна. 2022 оны төсвийн баланс 1.5 их наяд төгрөгөөр сайжирч гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. 

Төсвийн алдагдал буурсан, валютын нөөц нэмэгдсэн. Гадаад өрийн эрсдлээс болж, дефольт болохоос бүрэн гарсан. Эхний улирлын байдлаар 36 сая тонн нүүрс экспортолно гэж байсан бол 60 хувийг буюу 19.6 сая тонн нүүрс гаргасан. Төсвийн орлогын 36 хувь нь эхний улирал биелээд явж байна. Энийгээ цаашид хадгалах нь чухал гэж үзсэн. Эдгээр арга хэмжээний үр дүнд бий болсон орлогоор хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаж байна.

Халамжийн тэтгэврийг 288 мянгаас 325 мянга, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг, эхчүүдэд олгодог асаргааны 183 мянган төгрөгийг 255 мянга болно. Дөрвөн өөр байсан бол үүнийг хоёр болгож байна. Үүнд 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийнэ.

. Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа хамгийн бага цалин авдаг төрийн албан хаагчдынхныг нэмнэ, аравдугаар сарын нэгээс бусад шаардлагатай төрийн албан хаагчдынхны цалинг нэмнэ.

Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага байгаа талаар олон жил ярьсан. Энэ зөрүүг итгэлцүүрийн зарчмаар бүрэн шийднэ. 1990 онд тэтгэврээ тогтоолгосон багш, өнөөдөр тэтгэврээ тогтоолгож байгаа багштай ижил тэтгэвэр авна. Гол нь ажилласан жил, НДШ төлсөн жил нь адил байх шаардлага тавигдана. Үнийн өсөлттэй уялдуулж нийт тэтгэвэр авагчдын санг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн гэв. 

1 Сэтгэгдэл

  1. Үл ойлгогч

    Ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ажил хийлгүй тэтгэвэрт гарсан хоёрт ялгаа байдаг юмуу???

Сэтгэгдэл үлдээх