🔴LIVE: Х.Чингисхаан: Мориор дэлхийг тойрохоор төлөвлөж, Төрийн ордондоо хүндэтгэл үзүүлэх гэтэл цагдаа нар морь хураагаад авчихлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Нийгэм 1088

🔴LIVE: Х.Чингисхаан: Мориор дэлхийг тойрохоор төлөвлөж, Төрийн ордондоо хүндэтгэл үзүүлэх гэтэл цагдаа нар морь хураагаад авчихлаа

Иргэн Х.Чингисхаан дэлхийг мориор тойрон аялахаар болсон талаараа мэдээллээ. Иймд өнөөдөр Төрийн ордныг гурав тойрон горойлох гэсэн боловч цагдаа нар морийг нь хураан авчээ. 

Иргэн Х.Чингисхаан: 

-Хэдийгээр өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал болж байгаа ч, би жагсаалд оролцохгүйгээр Төрийн ордныг гурав тойрч хүндэтгэл үзүүлэх гэж иртэл цагдаа нар морийг минь хураагаад авчихлаа. Өмнө нь цагдаа нар худал ярьж, аргалж байгаад машиныг минь хураан авч байсан. Энэ удаад ч "Эмээлээ авъя. Эмээлээ бариад Төрийн ордныг гурав тойръё" гэж гуйгаад барсангүй. 

Монголчуудыг мориноос нь буулгах гэсэн харийн гүрний санаархал явж байна гэж би харж байна. 

Дэлхийг мориор тойрох аялал маань өнөөдөр эхлэхээр төлөвлөгдөж байсан боловч, морь мал туранхай байгаа учир өнөөдрөөр ёсолж байна. Дэлхийг гурван жилийн хугацаанд тойрно гэдгээ өнөөдөр би зарлаж байна. Астана, Москва, Лондон орно. Вашингтон руу усан онгоцоор явахаар төлөвлөөд байна. 

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ. Хүннү гүрний цус, Чингисийн удам тасраагүй байгаа шүү. Та нар БЗС-гаас эхлээд бидний бүх боломжийг хулгайлсан байна шүү. Мөнх тэнгэрийн гэсгээл, үйлийн үр гэж байдаг юм шүү гэдгийг хэлмээр байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх