🔴LIVE: Л.Гантөмөр Боловсролын сайд байхдаа БЗС-гийн зээлийн өрийг хамгийн их тэглэжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Боловсрол 767

🔴LIVE: Л.Гантөмөр Боловсролын сайд байхдаа БЗС-гийн зээлийн өрийг хамгийн их тэглэжээ

Боловсролын зээлийн хулгайн асуудлаар УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал мэдээлэл хийж байна. 

УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал:

-Олон нийтэд нээлттэй мэдээллүүдийг ашиглаж өнөөдрийн мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Боловсролын зээлийн сангийн гучин жилийн хугацаанд юу болж өнгөрснийг ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгье. Боловсролын зээлийн сан нь анх 1993 онд сургалтын зээлийн сан гэдэг нэрээр байгуулагдаж байсан. Санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх нь энэ байгууллагын гол үүрэг. Гадаадад суралцсан 2368 хүүхдийн тэтгэлэгийг судалж үзсэн. 1997 оноос гадаадад сурахад зээл олгож эхэлсэн. Харин 2008 оноос магистр, докторын зэрэг олгоход зээл өгч эхэлсэн байдаг. 2012 онд Засгийн газрын 177-р тогтоолоор улсад таван жил ажилласан тохиолдолд зээлээс чөлөөлөгдөнө гэдгийг хүчингүй болгосон байдаг. Боловсролын зээлийн сан нь маш олон залууст дэмжлэг болсон. Харин гадаадад сурах хүүхдүүдэд асуудал үүсчихсэн. 

Энэ бол зээл болохоос тэтгэлэг биш. Зээлийг буцаан төлөх ёстой.  Судлаад үзэхэд өнөөдөр нийт зээл авсан иргэдийн 867 суралцагч буюу 41 хувийг нь чөлөөлсөн байна. Л.Гантөмөр Боловсролын сайд байхдаа 435 хүүхдийн боловсролын зээлийг чөлөөлчихсөн байна. Энэ нь 40,6 тэрбум төгрөг болж байна.

Боловсролын зээлийн сангийн 90 хувийг мэдээлэлд ойр, өндөр албан тушаалтны хүүхдүүд авсан байна гэв.

1 Сэтгэгдэл

  1. зочин

    Тэр 435 дотор эгэл ардын хүүхэд бхгүй дэ...дандаалнам дагаж эрх мэдэлд хүрсэн нөхдүүдийн үх хүүхдүүд бгаа...Буцаан төлүүлэх ёстой..хууль хяналтынхан зад шалгаад өгөөч

Сэтгэгдэл үлдээх