🔴ЧУУЛГАН: Ц.Даваасүрэн: Төрийн гурван өндөрлөгийг айлчлуулах ажлыг хийх нь ГХЯ-ны ажил биш шүү дээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 643

🔴ЧУУЛГАН: Ц.Даваасүрэн: Төрийн гурван өндөрлөгийг айлчлуулах ажлыг хийх нь ГХЯ-ны ажил биш шүү дээ

УИХ-ын чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөж байна.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн сарын 27-нд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

-Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Отгоны Дамбийнямыг эгүүлэн татах;

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргалыг;

-Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргалыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Баярсайханыг;

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогосыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батнямын Энхбатыг;

-Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ядмаагийн Ариунболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг тус тус томилох саналтай байгаагаа танилцуулав.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохтой холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Элчин сайд нарыг томилогдоход УИХ-ын гишүүд байнга л хэлдэг. Очоод ингэнэ тэгнэ гэж хэлдэг ч энэ нь төдийлөн хэрэгждэггүй юм. Гадны элчин сайдуудтай ярьж байхад хувийн хэвшил, иргэдээ үнэхээр хамгаалах юм. Манай иргэнийг, тэр бизнес эрхлэгчийг ингэсэн байна гээд хамгаалаад яриад явах юм. Манай элчингүүдэд тийм юм юу ч байхгүй. Гэтэл энд байгаа бүх элчин энэ асуудлаа байнга ярьдаг. Нэг л том айлчлал яриад байх юм. Иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажилла, улс оронд хэрэгтэй зүйлсийг авчрахын төлөө ажилла. Шинэ технологи, манай улс нэвтрүүлэх боломжтой жуулчлах чиглэлд та бүхэн ажилла. Үе үеийн гадаад харилцааны яам, элчингүүд энэ ажлаа хийхгүй байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх