Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир цалин нэмэх шаардлагатай гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Улс төр 812

Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир цалин нэмэх шаардлагатай гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, нэг хуулийн төсөл хэлэлцсэн байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Бүлгийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны мэдээлэл, хоёрдугаарт цалин хөлсний талаар Засгийн газраас төлөвлөж байгаа ажлын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээллийг сонслоо.Хаврын тариалалтын бэлтгэл ажил, махны экспортын өнөөгийн нөхцөл байдал, ноолуурын бизнесийн үйл ажиллагаа, хүнсний хувьсгалын чиглэлээр ААН-ийг дэмжих асуудлын хүрээнд мэдээлэл сонссон. Үүнтэй холбогдуулан бүлгийн зүгээс хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх чиглэлийг салбарын сайдад өгсөн. Бүлгийн гишүүд "Гурилын үнэ болон үр тарианы үйлдвэрийг дэмжих, ноолуурын үнийг тогтвортой байлгахад арга хэмжээ авах шаардлагатай байна" гэсэн саналууд хэлсэн.

Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан цалин хөлс нэмэх шаардлагатай байна гэж иргэд шаардаж тавьж байгаа. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлс ялгавартай байгаа. Тиймээс энэ ялгаварлалыг багасгах,. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Засгийн дээр газар ажиллаж байна. Энэ ажлыг хэсгийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Засгийн газар төсвийн боломжоо хараад УИХ-д тодорхой хугацааны дараа цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх саналаа оруулж ирнэ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Төмөр замын тээврийн тухай хуулийг баталснаас хойш олон харилцаа нэмж үүссэн учир хуулийг шинэчлэх шаардлага гарсан. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь тус тусдаа байна. Үүнтэй холбогдуулан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг эзэмшигч, тээвэрлэгч гэж хоёр компани болж хуваагдана. Энэ хууль нь өрсөлдөөнийг хязгаарлахгүй, тэгш өрсөлдөөнийг бий болгоно. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замаас гадна 890 км гаран төмөр зам тавьсан. Хуулийн хүрээнд төмөр замын агентлаг байгуулна. 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдээд байна. Энэ бүх харилцааг зохицуулах шаардлагатай. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нүүрсний тээврийн тарифт хязгаарлалт хийдэг. Үүнийг нэмэх юм бол ард иргэдийн амьжиргаанд нөлөөлнө гэж үздэг. Тиймээс хуулийн төслөөр тарифын аргачлалыг сайд батална. Тариф бодитой юу үгүй юу гэдгийг төмөр замын байгууллага хянана. Мөн орон тооны бус тарифын зөвлөл байгуулна. Энэхүү зөвлөл нь мөн тариф тогтож буй байдалд хяналт тавина гэв

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх