🔴LIVE: ҮХНӨ-ийг зургаадугаар сараас өмнө УИХ-аар хэлэлцэж, батална

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Улс төр 633

🔴LIVE: ҮХНӨ-ийг зургаадугаар сараас өмнө УИХ-аар хэлэлцэж, батална

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрээ танилцуулав.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улстөрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. Үүнийг бүлгээр хэлэлцлээ. 2019 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт орж байсан. Хуулийн онцлог гэвэл 4 зүйл байна.

Нэгдүгээрт, Улстөрийн намуудыг хариуцлагатай болгох. Тухайлбал, хоёр сонгуульд дараалан оролцохгүй байвал идэвхгүй байдал руу шилжүүлэх. Хариуцлага тооцох, тараах зэрэг арга хэмжээ авна

Хоёрдугаарт, Улстөрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.

Гуравдугаарт, улстөрийн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох. Аудит оруулна. Хэрвээ тайлангаа ил тод тавиагүй бол хариуцлага тооцно.

Дөрөвдүгээрт, Улстөрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг СЕХ-нд өгч байна. Уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж бүлэг үзсэн. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Дэмжсэн тохиолдолд ирэх долоо хоногт ажлын хэсэг байгуулагдаад хаврын чуулганаар хэлэлцэж батлах чигтэй байна.

ҮХНӨ-тэй холбоотой асуудлаар өнгөрсөн наймдугаар сард УИХ-аас 54 дүгээр тоот тогтоол гаргаж, Засгийн газарт өгсөн. Засгийн газар энэ дагуу ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт парламент болон Засгийн газрын сайтуудад төслөө албан ёсоор тавьсан. Төсөл тавих тодорхой хугацаатай. Тодорхой хугацааны дараа Засгийн газраар хэлэлцээд, ҮХНӨ-ийн төслийг УИХ-д өргөн барина гэж ойлгож байна. Өргөн баригдсаны дараа УИХ хэлэлцээд явна.

Гишүүдийн тоо нэмэх, сонгуулийн холимог тогтолцоо, Үндсэн хуулийн цэцийн гишүүд нэг удаа сонгогддог болох зэргүүд асуудлууд багтаж байгаа. Зургаадугаар сараас өмнө УИХ-аар хэлэлцэх ёстой .

Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаар үнийн өсөлт, инфляци, эдийн засгийн тэлэлт, экспорт , импортын асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд болоод бусад холбогдох сайдуудын мэдээллийг сонссон. Хил, гааль нээгдсэнтэй холбоотойгоор тодорхой хүрээнд үнэ нь буурах эсвэл өсөх тохиолдол ч бий. Тээвэр ложистик, валютын ханштайч холбоотой асуудлууд ч бий. Тодорхой чиглэлүүдийг сайд нарт нь өгсөн. Нэгдүгэрт, цалин тэтэгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал бий. Энэ хүрээнд судлах ажлын хэсэг ажиллаж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлаар ч мөн ажиллаж байна. Зарим бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бий гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх