Манай бөхчүүд тивийн аваргаас есөн медаль хүртлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Чөлөөт бөх 4549

Манай бөхчүүд тивийн аваргаас есөн медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн 36 дахь удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо долоо хоногийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

Ази тивийн шилдэг бөхчүүд хуран цугласан энэ удаагийн тивийн аваргаас тэмцээнийг зохион байгуулагч Казахстан улсын баг тамирчид нийт 20 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол улсын эмэгтэй баг хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. 

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга, Ази тивийн алт, мөнгөн медальт МУГТ П.Орхон, Ч.Отгонтуяа нар мөнгөн медаль, “Токио-2020” олимпын наадам, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Б.Болортуяа, Э.Даваанасан нар хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  

Тэгвэл эрэгтэйчүүдийн төрөлд манай бөхчүүд дараах амжилтыг үзүүллээ.

  • -125кг жинд “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ М.Лхагвагэрэл алт
  • - 65кг жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга мөнгө

  • -61кг жинд Т.Түвшинтулга хүрэл
  • -74кг жинд О.Сүлхүү хүрэл
  • -92кг жинд Г.Ганхуяг хүрэл медаль тус тус хүртлээ. 

Ийнхүү багийн дүнгээр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд манай баг тавдугаар байр, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд зургаадугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх