🔴LIVE: Г.Занданшатар: Ганц хоёр үл бүтэх этгээдээс болж төрийн албан хаагчдын нэр хүнд унадаг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Улс төр 791

🔴LIVE: Г.Занданшатар: Ганц хоёр үл бүтэх этгээдээс болж төрийн албан хаагчдын нэр хүнд унадаг

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн хамтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хуулийг анх 2018 онд олон улсын туршлагыг тусгаж боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Үүнээс хойш 5 жил өнгөрсөн байна. Ажлын хэсэг Япон улсын төрийн албаны ёсзүйн хууль, Герман улсын төрийн албаны сахилга хариуцлагын тухай хууль, Канад болон Европын улсуудын төрийн албаны ёсзүйн код,олон улсын нийтлэг стандартуудыг нарийвчлан судалж, энэ хуулийн төслийг боловсруулсан. 2019 оны хоёрдугаар сарын 1-нд ХЗДХЯ-ны санал дэмжигдэж, УИХ дээр ажлын хэсэг байгуулж ажилласан. 

Энэ хуулийн анхны хэлэлцүүлгийг маргааш хийнэ. Зургаан сарын хугацаанд олон төрлийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хуулийг боловсруулах шаардлага нэгдүгээрт, Нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжих шилжилтийн үед стандартын хэм хэмжээ өөрчлөгддөг. Гэтэл шинэ стандарт бий болоогүй удсан. Тиймээс төрийн албанд ёсзүйг хуульчилж байж, хууль зүйн амин сүнс уг үндэс тогтох юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Ганц хоёр үл бүтэх этгээдээс болж, монгол төрийн албан хаагчдын нэр хүнд бүхэлдээ унаж болохгүй. Тиймээс төрийн албан хаагчдаа хамгаалах хууль юм.

Монгол Улсын хэмжээнд 4232 төрийн байгууллага ажиллаж байна. Энэ байгууллагуудад төрийн албаны ёсзүйн зөвлөл ажиллах ёстой. Одоогийн байдлаар 2691 төрийн албаны ёсзүйн зөвлөл байгуулагдаад ажиллаж байна. Гэхдээ нэгдсэн удирдлага стандарт, мэргэжил арга зүйн зөвлөгөө удирдамж байхгүй учир танил тал, дур зоргоороо хэдэн хүн томилогдоод өөр өөр шийдвэр гаргаад явж байна. Ажлын байранд архидан согтуурах 91 зөрчил гарсан байна. Үүнийг ёс зүйн зөвлөл шийдэх ёстой байдаг. Гэвч энийг хуульчилж, нэгдсэн удирдлагад оруулаагүй байна. Үүнийг засаж залруулах үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан гэж хэлж болно.

Төрийн албаны бүх түвшинд сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх хууль зүйн механизм үгүйлэгдэж байна гэж үзэн УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг 2022 оны тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчид нийтлэг мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, түүнийг сахин мөрдүүлэх, хэрэгжүүлж хэвшүүлэх механизмыг бий болгох, ингэснээр тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн алба төлөвшиж, төрийн албанд иргэдийн итгэх итгэл нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн.

Энэхүү хуулийн төсөлд төрийн албан хаагчийн баримтлах 6 үндсэн зарчмыг тодорхойлжээ. Тухайлбал, хүнлэг энэрэнгүй байх, төрт ёс, хуулийн дээдлэх, бүх иргэнд тэгш үйлчлэх, шударга ёсыг сахин баримтлах, хариуцлагатай байх, хамт олонч байх зарчмыг оруулсан гэв. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хөөх

Сэтгэгдэл үлдээх