🔴 "Зөвлөлдөж шийдье" санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Улс төр 460

🔴 "Зөвлөлдөж шийдье" санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт эхэллээ

"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт эхэллээ.

Зөвлөлдөх санал асуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлэв. Энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулга улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлж, эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой.

Энэ удаагийн уулзалт өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

Зөвлөлдөх уулзалтаар санал асуулгад оролцогчид нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, хоёрдугаарт, парламентын ардчилал, гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, дөрөвдүгээрт, нийгмийн бодлого гэсэн багц сэдвүүдийг хэлэлцэх аж.

Эдгээр сэдвүүдийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлага яригдахыг үгүйсгэхгүй, түүнээс бус Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийн боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөл гэх асуудлыг огт ярихгүй аж.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх