Боловсролын орчин дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг шинээр боловсруулж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Боловсрол 638

Боловсролын орчин дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг шинээр боловсруулж байна

Боловсролын салбарт стандартыг шинэчлэх, мөрдүүлэх, сургалтын орчинг сайжруулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Боловсрол, Шинжлэх ухааны яаманд ажиллаж байна.

1978 онд цэцэрлэгийн хүүхдийн модон тоглоомын стандартыг баталснаар анхны стандартыг боловсролын салбарт мөрдөж эхэлжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 156 стандартыг батлан хэрэгжүүлж байна. Үүний дийлэнх нь сургалтын хөтөлбөр, сурах бичигтэй холбоотой байгаа юм. Гэхдээ боловсрол хувьсан өөрчлөгдөхийн хэрээр стандартыг ч шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Өнөөдөр боловсролын салбарт мөрдөж байгаа стандартаас 23-ыг нь хүчингүй болгох шаардлагатай талаар албаныхан танилцуулав.

Боловсролын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ хуульд стандартын шинэчлэл хийх зохицуулалтуудыг тусгажээ. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэн баталж, үүний дараа стандартуудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх юм. Тэр дундаа сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл үйлчилгээ, тэгш хамруулан сургах орчин нөхцөлтэй холбоотой стандартыг шинээр боловсруулах, батлуулах, мөрдүүлэх нь нэн тэргүүний зорилт болгожээ.

Монгол Улсын хэмжээнд 6500 гаруй стандарт байдаг ч мөрдөлт 20 орчим хувьтай байдаг байна. Стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор стандарттай холбоотой төрөөс баримтлах бодлого, стандарт ба хөгжил үндэсний хөтөлбөр боловсруулах, стандартын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг шадар сайд онцоллоо. Бодлогын энэ баримт бичиг боловсруулалтад боловсролын салбарын оролцоог хангах нь чухал талаар талууд санал солилцжээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх