🔴 Д.Зүмбэрэллхам: Би гайхаж байна, та нарын баталсан хуульд итгээд нэр дэвшигчээ оруулж ирсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Хууль эрхзүй 1292

🔴 Д.Зүмбэрэллхам: Би гайхаж байна, та нарын баталсан хуульд итгээд нэр дэвшигчээ оруулж ирсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Холбогдож буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Энэ гурван хүний нэг нь шүүгчээр нэг ч жил ажиллаагүй, өмгөөлөгч хүн орж байна. Гуравхан хүн өрсөлдөөд хоёр хүн ороод ирж. Эрэмбэлж оруулж ирж байгаа нь зөв үү? Олон шүүгч нар өөрсдийгөө сорих боломж байна уу? УДШ-ийн шүүгч нар Давахын шүүгч нарын шийдвэрийг хянах ёстой. Гэтэл олон жил ажилласан мундаг шүүгч нарын хэргийг ийм хүмүүс дэнслээд сууж байх нь зөв болов уу. Сайн талаас нь харвал шинэ хүмүүс орж ирж салхи сэвэлзэж байгаа байх.

Д.Зүмбэрэллхам дарга аа, Өмнөх Ерөнхийлөгчийн үед арав гаруй шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн. Одоог хүртэл энэ хүмүүс ажлаа хийж чадахгүй ч ажилласан жилийнхээ 70 хувиар цалинжаад явж байгаа юм байна. Энэ хүмүүсийн асуудлыг яаж шийдэх вэ? ШЕЗ-д гомдол гаргаж хандсан шүүгч байна уу.

ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам:

-УДШ-д эрүүгийн хоёр, иргэний нэг нэр дэвшигчийн орон тоо бий. Дээд шүүх дээр гарч байгаа сул орон тоо болгон дээр хувь хэмжээг судалж шалгаруулж байгаа. Шүүгчээр ажиллаж байгаагүй ч их, дээд сургуульд багшилж байгаад орж ирсэн шүүгч УДШ-д байгаа шүү. Анх удаа ингэж байгаа хэрэг биш гэдгийг тодруулж хэлье.

Олон улсын жишгээр өмгөөлөгчөөс л шүүгч болдог шүү дээ. Өмгөөлөгч шүүн таслах ажиллагааны үндсэн оролцогч болж бүх насаараа ажилладаг. Энэ жишгийг хууль болгож гаргаж ирлээ гэж бид итгээд, сонгон шалгаруулалт явуулаад нэр дэвшигч оруулж ирэхээр "Биш байна" гээд байхаар би бас гайхаад л байна.

Бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгч нараас гэм буруу нь тогтоогдсон, шийтгэгдсэн хүмүүс бий. Шүүхээр орж цагаадаж ажлаа хийж байгаа улс ч бий. Одоо 2-3 шүүгчийн асуудал прокурор дээр байна гэв. 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Энэ сулхан гарыг яасан их энд тэнд зөөдөг юм дээ!! Мэдлэг чадвар гойд биш болохоороо зориг зүрхгүй, итгэл найдвар муутай ердийн нэг сулхан албан хаагч төдий л хүн харагдаад байдаг юм!!

  2. Gal

    Tiim shv. Uursduu iim zahialga ugchihuud. Nuguuh n ugend oroh gar bish bolj taaraad goochilood unalaa. Karmanii gar bsn bol heleh uggui l suuj bga. Ta nar uursduu shudarga bgch.

Сэтгэгдэл үлдээх