УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.02/ хуралдаан эхэллээ. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Танилцуулгыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулав.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Батчимэг, Б.Ганболд, М.Пүрэвсүрэн нарын нэрийг дэвшүүлжээ. Хууль зүйн байнгын хорооноос 20 хоногийн турш нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, саналыг хүлээн авах талаар олон нийтэд мэдээлсэн бөгөөд нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, санал ирүүлээгүй байна. Харин сонсголд оролцохоо илэрхийлсэн 6 хүн, сонсголын ажиглагчаар оролцохоо илэрхийлэн 3 хүн бүртгүүлж, сонсголд оролцжээ.
1975 онд Дорноговь аймагт төрсөн. 47 настай, эмэгтэй. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2018 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.
1998-2001 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх, Шүүхийн тамгын газар туслах шүүгчээр, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр, 2004-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн шүүгчээр, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан бөгөөд 2016 оны 12 сараас одоог хүртэл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа аж.
1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1986-1996 онд Улаанбаатар хотын 34 дүгээр дунд сургууль, 1996-2000 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2000-2001 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 2000-2004 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд багшаар, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багшаар, 2009-2014 онд Түшээ дээд сургуульд багшаар ажилласан бөгөөд 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа талаар Л.Мөнхбаатар гишүүн танилцуулав.
нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр арван жилийн сургууль, 1998-2003 онд Их засаг их сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2014 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ.
2003-2004 онд “UB даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газар шүүгчийн туслах, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчээр, 2012 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа гэв.
Ийнхүү Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан бөгөөд Лхагва гарагт (2022.11.30)-ийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэнэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.