🔴LIVE: "Disability Expo-2022" Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн арга хэмжээ боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Нийгэм 853

🔴LIVE: "Disability Expo-2022" Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн арга хэмжээ боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн "Disability Expo 2022" арга хэмжээг “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдлүүд, хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор зохион байгуулж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Hand Pro ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, нийслэл, дүүргийн ХХҮГазар, хэлтсүүд хамтран ажиллаж байна.

ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ арга хэмжээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирох ажлын байранд зуучлах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, технологийн шийдлүүдийг танилцууллаа.  

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, технологи зэрэг үндсэн дөрвөн зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангахад чиглэн, нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүд тавигдаж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх