Р.О.Сулливан аваргуудын аварга гэдэгээ дахин нотоллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Биллиард 1499

Р.О.Сулливан аваргуудын аварга гэдэгээ дахин нотоллоо

Өнгөрөгч долоо хоногт (10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд) мэргэжлийн снукер биллиардын 12 дахь удаагийн "Аваргуудын Аварга" шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. 

 

Нэг жилийн хугацаанд чансаа олгох томоохон тэмцээнд түрүүлсэн шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог тус тэмцээнд 1978 оноос эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 11 удаагийн тэмцээнд домогт Ронни О Сулливан хамгийн удаа буй гурван удаа түрүүлээд байлаа. Тэрээр 2013, 2014 онуудад дараалан түрүүлж 2016, 2017 онуудад үзүүрлэсэн бол хамгийн сүүлд 2018 онд түрүүлсэн байдаг. Тэгвэл энэ удаад шигшээ тоглолтод Жадд Трамп аваргатай 31 дэх удаагаа учраа 16 дахь удаагаа буулган авлаа. Хоёр аваргын хувьд энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод мөн тун үлдэж байсан ба Ронни аварга илүүрхэн түрүүлж дэлхийн аваргын долоо дахь цомоо өргөснийг биллиард сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ. 

Шигшээ тоглолт эхнээсээ Ронни аваргын илүүрхэл дор явагдсан ч найм дахь өрөгт Жадд Трамп 147 оноо авч тоглолтын уур амьсгалыг эргүүлсэн ч эцсийн дүнд 10:6 харьцаагаар Ронни О Сулливан түрүүллээ. 

 

1 Сэтгэгдэл

  1. Бааги

    Үг үсгийн алдаандээрээ анхаарна уу!! Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх