Самбо бөхийн ДАШТ-ээс манай тамирчид 13 медаль хүртлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт 2132

Самбо бөхийн ДАШТ-ээс манай тамирчид 13 медаль хүртлээ

Армен улсын Ереван хотноо самбо бөхийн өсвөр үе, идэрчүүд, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. 

Энэ сарын 14-16-ны өдрүүдэд буюу гурван өдрийн турш зохион байгуулагдсан ДАШТ-д 23 орны 500 гаруй тамирчин хурд, хүчээ сорин өрсөлдлөө. Самбо бөхийн түүхэнд анх удаа гурван насны ангиллын ДАШТ нэг дор зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Энэ удаагийн ДАШТ-ий бас нэгэн том дуулиан болон байлдааны самбо бөхийн төрлөөр Казахстан улсын баг, тамирчин долоон алтан медаль хүртсэн явдал байлаа. Мөн түүнчлэн тэмцээнийг зохион байгуулагч Армен улсын баг тамирчин 20 медаль хүртсэн түүхэн амжилт үзүүллээ. 

Монгол улсын баг, тамирчид энэ удаагийн ДАШТ-д дараах амжилтыг үзүүллээ. 

Өсвөр үе :

  • Охидын -44кг жинд Н.Удрахбаяр алтан медаль
  • Охидын -50кг жинд Б.Урангоо хүрэл медаль
  • Охидын -54кг жинд Г.Энхжин хүрэл медаль
  • Охидын -72кг жинд О.Номинзул мөнгөн медаль
  • Охидын +72кг жинд Б.Жаргалмаа хүрэл медаль

Идэрчүүд:

  • Хөвгүүдийн -64кг жинд Б.Батдаваа алтан медаль
  • Охидын -47кг жинд Н.Ундрахбаяр мөнгөн медаль
  • Охидын -54кг жинд О.Оюунчимэг мөнгөн медаль
  • Охидын -65кг жинд Д.Есүй хүрэл медаль
  • Охидын +80кг жинд Ц.Санжидмаа мөнгөн медаль

Залуучууд:

  • Эрэгтэйчүүдийн -64кг жинд Т.Төрболд мөнгөн медаль
  • Эмэгтэйчүүдийн -59кг жинд О.Оюунчимэг алтан медаль
  • Эмэгтэйчүүдийн -65кг жинд Д.Есүй мөнгөн медаль

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх