Дэлхийг өргөх хүчтэнүүд Ази тивд алдраа цуурайтуулсаар

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт 2627

Дэлхийг өргөх хүчтэнүүд Ази тивд алдраа цуурайтуулсаар

Бахрейны Вант улсад хүндийг өргөлтийн Ази тивийн эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. 

 

Энэ сарын 6-16-ны өдрүүдэд Бахрейны Вант улсын Crowne Plaza зочид буудалд зохион байгуулагдаж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас МУГД Ц.Хосбаярын удирдлага дор МУГТ М.Анхцэцэг тэргүүтэй дөрвөн тамирчин хүч үзэж байна. 

Манайхны салхийг хагалан эмэгтэйчүүдийн -59кг жинд Э.Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн бол өчигдөр эмэгтэйчүүдийн -71кг жинд Г.Анужин огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэхийн сацуу огцом болон түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртлээ. 

Тэгвэл өнөөдөр буюу 10 дугаар сарын 13-ны өдөр эмэгтэйчүүдийн 76кг жинд Д.Дархижав, маргааш 87кг жинд МУГТ М.Анхцэцэг нар хүчээ үзнэ. 

 

1 Сэтгэгдэл

  1. Оху

    Агуу багшиин сургалт агуу л байдиин байна Хүндиинхэн лут байнаа

Сэтгэгдэл үлдээх