🔴 Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Хакухо Даваажаргалд үүрд хадгалуулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт 780

🔴 Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Хакухо Даваажаргалд үүрд хадгалуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээний эзэн болсонд баяр хүргэлээ. Мөн түүний ээж Ө.Тамирт эрүүл энхийг хүслээ.

Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Хакухо Даваажаргалд үүрд хадгалуулах боллоо. Харин түрүү бөхөд олгодог Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг шинэчлэх шийдвэр гаргалаа.

Хакухо М.Даваажаргал:

-Эх орондоо ирээд сайхан байна. Ард иргэдээ вакцинцуулж, ковид цар тахлыг амжилттай давсан, геополитикийн амаргүй цаг үед улс орноо амжилттай удирдаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд талархал илэрхийлье.

Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлон хэрэгжүүлж буй. 2050 он гэхэд буюу энэ бодлого амжилттай хэрэгжихэд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин нэмэгдэж, тэр үед Монгол Улсад олон улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын наадмыг зохион байгуулах боломж бүрдэх юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Мөн ирэх 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, Аялал жуулчлалын Үндэсний хороог Ерөнхий сайд удирдан, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна гэлээ.

Энэ үйлсэд Монгол, Японы харилцааны бэлгэ тэмдэг, соёл, аялал жуулчлалын элч, Монголын их аварга Жигжидийн Мөнхбатын хүү, Хакухо Даваажаргалыг түүчээлэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх